аварга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сүрлэг том, хүч чадал ихтэй хүн, амьтан;
- 2.Асар том хэмжээ цараа ихтэй юм
- 1.Улсын наадамд түрүүлсэн арслан цолтой бөхөд олгох цол
- 2.Аливаа уралдаан тэмцээнд түрүүлсэн хүн, баг
- 1.хэвийн бус том хэмжээтэй адгуус амьтан
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрgiant, gigantic, colossal, enormous, gargantuan, mountainous, prodigious, great, elephantine, huge, titanic; champion, record holder, titleholder; master
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | аварга |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | аваргад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | аваргатай |
| Чиглэхийн тийн | аварга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аварга том — асар том
аварга сар — од.орон. - Санчир гарагийг тойрсон есөн гарагийн хамгийн том нь
далай аварга — улсын наадамд түрүүлсэн аварга цолтой бөхөд олгох цол
аварга малчин — малаа өсгөн үржүүлж сум, аймаг, улсад түрүүлсэн малчин
Хэлц үг
Ариун журмаар үнэн явбал
Аварга могой ч алт болно
Товчилсон үг
ААШТ — Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн
АШТ — Аварга Шалгаруулах Тэмцээн
ДА — Дархан Аварга [бөхийн цол]
ДАШТ — Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн
ДОАШШТ — Дэлхийн Оюутны Аварга Шалгаруулах Шатрын Тэмцээн
ДШАШТ — Дэлхийн Шатрын Аварга Шалгаруулах Тэмцээн
ЕАБЦ — Европын Аварга Багуудын Цом
ЕАШТ — Европын Аварга Шалгаруулах Тэмцээн
УАШТ — Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
ҮЛАШТ — Үндэсний Лигийн Аварга Шалгаруулах Тэмцээн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.