авгай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хүндэтгэлАх настныг хүндэтгэх үг, гуай.
- 1.хүндэт. Эмэгтэй хүнийг хүндэтгэх нэр;
- 2.Гэргий
- 3.Нас ахимаг эмэгтэй хүн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | авгай |
|---|---|
| Харьяалахын тийн | авгайн |
| Заахын тийн | авгайг |
| Өгөх орших тийн | авгайд |
| Гарахын тийн | авгайгаас |
| Үйлдэхийн тийн | авгайгаар |
| Хамтрахын тийн | авгайтай |
| Чиглэхийн тийн | авгай руу |
| Олон тоо | авгайчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
авгай авах — гэргий авах, гэрлэх
Хэлц үг
Азарга унасан хүн өдөртөө бардам
Авгай авсан хүн жилдээ бардам
Амь үнэнч
Авгай худалч
Арвай таривал ургана
Авгай авбал жаргана
Архи уувал хатууг нь
Авгай авбал залууг нь
Унаа сайтын явдал бүтэн
Авгай сайтын ажил бүтэн
Зүйр цэцэн үг
Авгай сайн бол айл сайн
Хоршоо үг
авгай хүүхэн — бүсгүйчүүд, ахимаг насны эмэгтэйчүүд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.