агт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Агталсан морь, луус, илжиг, гахай зэрэг амьтан
- 2.Адуун сүрэг
- 1.Эмээлийн дотор этгээд нурууны журмын хөндий, хоёр хонхны хоорондох хэсэг
- 1.агт араа (арван наймаас хорин таван насанд ургадаг, хүний гуравдахь буюу хамгийн арын араа), агт унах (агт араа унах).
- 1.агталж хөнгөлсөн эр морь
Англи утга
- нэр үгherd (of horses)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | агт |
|---|---|
| Харьяалахын тийн | агтны |
| Заахын тийн | агтыг |
| Өгөх орших тийн | агтанд |
| Гарахын тийн | агтнаас |
| Үйлдэхийн тийн | агтаар |
| Хамтрахын тийн | агттай |
| Чиглэхийн тийн | агт руу |
| Олон тоо | агтнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
агт мэгж — төрүүлэхгүй, таргалуулахаар ураг хотыг нь авсан эм гахай
агт мал — агталсан мал
агт сүрэг — адуун сүрэг
агтны даамал — агт хариулагч даамал
цэргийн агт — цэргийн адуун сүрэг
эмээлийн агт — эмээлийн хонхор
Хэлц үг
Аав үхэхээр агь гэрээс
Агт үхэхээр арьс хээрээс
Аавын хүү аагтай
Агт морь хурдтай
Аавын хүү бүхэн адилгүй
Агт морь бүхэн жороогүй
Агт алдвал баримжаатай
Ам алдвал баримжаагүй
Агт алдвал барьж болно
Ам алдвал барьж болохгүй
Агт алдвал олж чадна
Ам алдвал буцааж чадахгүй
Агт барьж эмээл дарахад амархан
Ам нээж юм гуйхад бэрх
Агт мориноосоо буухаас биш
Ам үгээсээ буухгүй
Агт морио муутгавал амаа баривч хожимдоно
Аяны хүнсээ барвал арвилан хэмнэвч оройтно
Агт морь адуунд
Аав хүн хойморт
Агт морь алагтай булагтай
Олон хүн сайнтай муутай
Агт морь сайн бол алс замын түшиг
Ах дүү сайн бол аль алиндаа түшиг
Агт морь улдам
Атан тэмээ сулдам
Агт олдоно
Ах дүү олдохгүй
Агт сайтын уурга сайн
Алга сайтын авдар сайн
Агт унавч
Аарцагт наалддаггүй
Агт үхвэл шир нь үлдэнэ
Аав үхвэл хүү нь үлдэнэ
Агт хүлгийн сайныг унаж байгаад мэднэ
Ах дүүгийн сайныг нөхөрлөж байгаад мэднэ
Агт чөдөрт номхон
Эр хуулинд номхон
Адуун сүргийн манлай
Агт морьдын тэргүүн
- … болон өөр 30
Зүйр цэцэн үг
Агт алдвал барьж болдог
Ам алдвал барьж болдоггүй
Хоршоо үг
агт морь — эдэлгээнд хэрэглэхээр засаж агталсан адуу
уналга агт — агт морь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.