агуулах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг эд барааг нөөцлөн хураан хадгалах
- 2.шилжсэн утгаЯмар нэг юмыг бусдад хэлээгүй мөртлөө санаандаа бодож санаж явах
- 3.Хоргодуулах, нуух
- 1.Бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмж, эд хөрөнгө хадгалахад зориулсан тусгай байр, юм агуулах, хадгалах зориулалтын газар
- 1.өвс хадлан, малын тэжээл, фермийн амьтдаа байлгадаг фермийн байр
- 2.Эд зүйлсийг аюулгүй хадгалалт руу шилжүүлхэд очдог газар
- 3.Аливаа зүйлийн нөөцийг хадгалдаг агуулах байгууламж
- 4.бараа материал хадгалах байр
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | агуулах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | агуулна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | агууллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | агуулав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | агуулжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | агуулсан |
| Хэвшсэн нэр (-даг) | агуулдаг |
| Холбох нөхцөл (-ж) | агуулж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | агуулаад |
| Болзох нөхцөл (-вал) | агуулбал |
| Хүсэх (-маар) | агуулмаар |
| Захирах (-аарай) | агуулаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | агуулахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бараа агуулах — бараа хадгалах
муу санаа агуулах — муу санах
гэмтнийг гэртээ агуулах — гэмтнийг өөрийн гэртээ нууцаар байлгах
агуулах чөлөөлөх худалдаа — агуулахад удаан хадгалагдсан илүүдэл бараа бүтээгдэхүүнийг дуусгах зорилгоор зах зээлийн үнээс хямд худалдах үйл ажиллагаа
агуулахад хадгалах — юм агуулах тусгай байранд хадгалах
агуулахын хачиг — амьт. - бие тунгалаг цайвар зөөлөн сарьстай, хөрс ялзмагт амьдарч, намар агуулахад орж, гурил будаа иддэг хачгийн дэд овгийн шавж
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.