агь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хаад ноёдын хүү
- 2.хүндэтгэлЭрэгтэй хүүхдийг хүндэтгэх нэр.
- 1.ургамалГол гэсэртэн овгийн шарилж, цайвар саарал өнгөтэй, анхилуун хурц үнэртэй, малд тэжээлтэй олон наст сөөгөнцөр
- 1.агь хорхой амьт. (агирхай, нян).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | агь |
|---|---|
| Харьяалахын тийн | агин |
| Заахын тийн | агиг |
| Өгөх орших тийн | агьд |
| Гарахын тийн | агиас |
| Үйлдэхийн тийн | агиар |
| Хамтрахын тийн | агьтай |
| Чиглэхийн тийн | агь руу |
| Олон тоо | агьд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ноёны агь — ноёны хүү
хааны агь — хааны хүү
агь нүдлэх — агь сая ургаж, хөврөн соёолох
морин агь — урга. - шарилжийн төрлийн нэг зүйл сөөгөнцөр
Хэлц үг
Агь муутай газар адуу тогтохгүй
Авир муутай хүнд сургаал тогтохгүй
Агь сайтай газар адуу олон
Ааль сайтай хүнд нөхөр олон
Зүйр цэцэн үг
Агь ганга хорш. (анхилуун үнэрт болон ганга өвс); сайт газар адуу олон
Ааль сайт хүнд нөхөр олон
Хоршоо үг
агь ганга — анхилуун үнэрт агь болон ганга өвс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.