адис
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашинБурхадын айлдсан мэдэхүйн зөн билиг, хамаг амьтныг авран өршөөх нигүүлсэхүйн тэргүүтэн их эрдмийн хүртээл;
- 2.шашинЛам хуврагуудаас мөргөлчинд зориулсан нэгэн зүйл хишиг, өршөөл соёрхол
- 1.Эмийн үрэл; ерөндөг.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | адис |
|---|---|
| Харьяалахын тийн | адисын |
| Заахын тийн | адисыг |
| Өгөх орших тийн | адсанд |
| Гарахын тийн | адисаас |
| Үйлдэхийн тийн | адисаар |
| Хамтрахын тийн | адистай |
| Чиглэхийн тийн | адис руу |
| Олон тоо | адисууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
адис авах — а.өршөөл гуйх; б.лам багш бурхан шүтээн зэргээс адис гуйх; в.ямар нэгэн юмыг хүндэтгэн зулайд хүргэх
адис өгөх — шашны ёсонд мөргөж буй хүний зулайд бурхан, судар, мутраа хүргэх ёс
адис тавих — адис өгөх
Хэлц үг
адис хүртэх — зодуулах, жанчуулах
адис буулгах/хүртээх — (шог) занчих, зодох, цохих
Энэ хэдэн балмад лам нар ч дэндүү дарлаж байна. Аль вэ, би тэр мууд нэг адис буулгаж, хөөрхий өвгөд, эмэгтэйчүүлд эрэлхэн баатарлаж байдгийн шан өгье (Б.Ринчен, Үүрийн туяа).
Хоршоо үг
адис рид — ид эрдэмтэй зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.