ажилтай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ажил хийдэг, хөдөлмөр эрхэлж байгаа
- 2.Ажил сайтай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ажилтай |
|---|---|
| Харьяалахын тийн | ажилтайн |
| Заахын тийн | ажилтайг |
| Өгөх орших тийн | ажилтайд |
| Гарахын тийн | ажилтайгаас |
| Үйлдэхийн тийн | ажилтайгаар |
| Хамтрахын тийн | ажилтайтай |
| Чиглэхийн тийн | ажилтай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хотод ажилтай — хотод ажил хийдэг
ажилтай залуу — а.ажил сайтай залуу; б.ажил хөдөлмөр эрхэлдэг залуу
Хэлц үг
Ааштай хүн хүнд нь буурна
Ажилтай хүн нэр нь нэмэгдэнэ
Ааштай хүн хүнд нь доошоо
Ажилтай хүн хүнд нь дээшээ
Ааштай хүн хүндээ барна
Ажилтай хүн хүндээ нэмнэ
Ааштай хүний хүнд буураатай
Ажилтай хүний хүнд бадраатай
Ажилтай айлын үнээнээс
Алтан цээжтэй тугал гарна
Алжуу хүний гүйх нь удаан
Ажилтай хүний явах нь хурдан
Малтай бол махтай
Ажилтай бол тостой
Сайхан төрсөнд орвол
Ажилтай төрсөн нь дээр
Зүйр цэцэн үг
Ажилтай айлын үнээнээс алтан цээжтэй тугал гарна
Хоршоо үг
ажилтай албатай — алба хөдөлмөр эрхэлдэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.