ай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмс үзэгдлийн бүлэг, хэсэг, тэдгээрийн хамгийн ерөнхий шинж чанараар нь нэгтгэсэн төрөл, зүйлийн ухагдахуун
- 2.Нэг төрлийн олон юм үзэгдлийн анги, хэсэг, бүлэг
- 3.Тус тус, анги анги, хэсэг хэсэг
- 1.Хүнийг зэмлэн буруушаах, лавлан асуух зэрэгт хэлэх аялга
- 2.Гомдох шүүрс алдахад хэлэх аялга
- 3.Сэтгэл ханах, тавлахад хэлэх аялга үг
- 1.Тооны үгтэй хоршиж их, олон гэсэн утга илтгэх үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ай |
|---|---|
| Харьяалахын тийн | айн |
| Заахын тийн | айг |
| Өгөх орших тийн | айд |
| Гарахын тийн | айгаас |
| Үйлдэхийн тийн | айгаар |
| Хамтрахын тийн | айтай |
| Чиглэхийн тийн | ай руу |
| Олон тоо | айнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тоо чанарын ай — тоо чанарын зүйл
хэл зүйн ай хэл — шинж. - нэг төрлийн харьцаа зааж байгаа харилцан эсрэгцэж, бие биеэ нөхсөн, түүнээс дээш хэл зүйн утгын нэгдэл
үйл үгийн ай хэл — шинж. - үйл үгийн хэсэг
ай айгаар — анги ангиар
ай юу гэнээ — ээ юу гэнээ
ай зайлуул! — ээ зайлуул!
ай халаг! — ээ халаг!
ай даа — ээ дээ
ай сайхан — мөн сайхан
ай мөн гоёо — ээ мөн гоёо
ай түмэн — түг түмэн, үй түмэн
Хоршоо үг
ай сав — тэр хавийн нутаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.