айх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн аюул, гай зовлон, юм үзэгдлээс эмээн түгших, мэгдэн сандрах
- 2.шилжсэн утгаМалын дэлэн хөх өвдөх.
Англи утга
- үйл үгto fear, to be afraid of
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | айх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | айна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | айлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | айв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | айжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | айсан |
| Хэвшсэн нэр (-даг) | айдаг |
| Холбох нөхцөл (-ж) | айж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | айгаад |
| Болзох нөхцөл (-вал) | айвал |
| Хүсэх (-маар) | аймаар |
| Захирах (-аарай) | айгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | айхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
айх аюул — эмээх аюул
айж сандрах — мэгдэн сандрах
араатнаас айх — араатнаас эмээх
айж ичих сэтгэлгүй болох — а.айх эмээхийг мэдэхээ байх; б.бусдын өмнө эрээлэх, санаа зовох сэтгэлгүй болох
Хэлц үг
айдгийгаа авдартаа хийх — санаж бодсон болон хийж байгаа зүйлээ дуусгах, ажил хэргээ амжилттай бүтээх, санаа зовох юмгүй болох; амар амгалан амьдрах
хийвэл бүү ай, айвал бүү хий — аливаа нэгэн үйл хэргийг шийдэн үйлдвэл түүнээсээ бүү ухарч шантар
айхаа арьсанд боож, ичихээ эсгийд баглах — ёс журамгүй ажил үйлс үйлдээд санаа зовохгүй явах
айхын чихэнд ууль дуугарна — зориг зүрхгүй хүнд юм бүхэн аймшигтай санагддаг
айдгийгаа/айдгаа авдартаа хийх — санасан сэдсэн зүйлээ дуусгаж, ажил хэргээ амжилттай бүтээж, санаа зовох зүйлгүй болох
Жил бүр дөчин хоёр түмэн лан мөнгөний пүнлүү, надад мөн ч дутахгүй хэмжээний цалин өгнө гээгүй юү? Түрүүгээрээ бол айдгаа авдартаа хийлээ гэсэн үг... гэж яншин явгинав (Л.Түдэв, Алтан гадас чиг заана).
айх нүүрэндээ адасга наах, ичих нүүрэндээ илэг наах — ичих, эмээхийг юман чинээ бодохоо байх
Саахалтынхаа айлын адуунд уурга дүрсэн Ламбааг айх нүүрэндээ адасга, ичих нүүрэндээ илэг наажээ хэмээн шивэр авир хийнэ.
айсан хүн адуу үргээж, ичсэн хүн хүн алах — арга тасарч мухардсан хүн ямар ч хэрэг үйлдэхээс буцахгүй
Айсан хүн адуу үргээж, ичсэн хүн хүн ална гэгчээр буруугаа хүлээхгүй тэгээд бас муу дүүгээ барьж авч зодоод л хамаг уураа гаргаж гэнэ.
айхын чихэнд ууль дуугарах — зориг зүрхгүй хүнд юм бүхэн аймшигтай санагдах
Шөнө ганцаараа алхаж явахад айхын чихэнд ууль дуугарна гэгчээр бүх зүйл л аймшигтай санагдаж байлаа шүү дээ.
айхын түрүүнд амь дэлхий — аюул зовлон болоход амиа бөөцийлөх
Шагдар
айсан хүн адуу туух — сандарч мэгдээд юу ч хамаагүй хийх
Энэ муу хорт могой хулжин үнэгийг чирч гаргахаас өмнө манай Хөлөн бригад амар тайван байж чадахгүй л дээ. Нөхөр минь бушуулахгүй бол горьгүй шүү. Айсан хүн адуу тууна гэдэг хуучны үгийг мартаагүй биз (Б.Мандах, Хөлөний хөвөөнд).
↑ үхсэн буурын толгойноос амьд ат айх
↑ хоосон буунаас хорин хүн айх
Айх нүүрэндээ адасга наах
Ичих нүүрэндээ илэг наах
Ичих нүүрэндээ илэг наасан
Айх нүүрэндээ арьс наасан
Ичих үхэхээс дор
Айх цохиулахаас дор
Сандрах үед самбаа төөрөгдөнө
Айх үед арга үүснэ
Явдал нь өмнөө
Айх нь хойноо
Зүйр цэцэн үг
Айсан хүнд аргал хөдлөх
Айвал аминд тустай
Айсан газар буггүй
Айсан хүн адуу үргээж
Ичсэн хүн хүн алах
Хоршоо үг
айх гайхах — мэгдэн сандарч тээнэгэлзэх
айх ичих — а.мэгдэн сандрах; б.бусдын өмнө эрээлэх, санаа зовох
айх цочих — гилмэх, сэртхийх
Үгийн гарал
From Proto-Mongolic *ayu-, with assimilation found in most modern languages. Compare Dongxiang ayi, (perhaps somehow related) Old Turkic [script needed] (ayïn-, “to fear”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.