алаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоёроос дээш өнгө алаглан оролцсон байдал;
- 2.Хоёр ба хэд хэдэн өнгө бүхий амьтан, малын зүс
- 3.Жигд биш, янз янз
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | алаг |
|---|---|
| Харьяалахын тийн | алгийн |
| Заахын тийн | алгыг |
| Өгөх орших тийн | алагд |
| Гарахын тийн | алгаас |
| Үйлдэхийн тийн | алгаар |
| Хамтрахын тийн | алагтай |
| Чиглэхийн тийн | алаг руу |
| Олон тоо | алгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алаг ямаа — цоохор ямаа
хар алаг — хар зүсэнд цагаан өнгө оролцсон нь
хүрэн алаг — а.хүрэн зүсэнд цагаан өнгө оролцсон нь; б.нидрэгдэж цохигдсоны улмаас арьсанд үүсэх толбо
алаг булаг — а.алагтай адил; б.зүйл зүйлийн өнгө зүс тарлантан холилдсон нь
алаг мах — өөх мах алагласан
зарим газар муу ургасан тариа
алаг хорвоо — а.дэлхий; б.амьдрах ертөнц
алаг цоог — хааяа хааяа, энд тэнд, хэсэг бусаг
алаг ангир — амьт. - эрээн ангир
алаг ар — амьт. - нүдний цэцгий хар, толгой хүзүү, ар жигүүр цөм гялалзсан хүрэн өнгөтэй бялзуухай
алаг болжмор — амьт. - хар буюу хар бидэртэй, цагаан чандар холилдон ургасан болжмор
алаг мэлхий — шагайгаар мэлхийн биеийг дүрслэн өрөөд, шоо орхиж наадах монгол үндэсний нэг зүйл тоглоом
алаг хунчир — урга. - буурцагт ургамалд багтах говь нутгийн олон наст өвслөг хортой ургамал; эгц доошоо сууж ургасан үндэслэг шинжтэй, махирласан олон салаа иштэй, цайвар ногоон өнгийн жижиг навчтай, тэр нь саарал өнгийн үсээр бүрхмэл; цэцэг нь бүдэг ягаан өнгөтэй, олон толботой
Хэлц үг
алаг үзэх — хүнийг үзэл бодол, байр суурь, гарал үүслээр нь ялгаварлах
алаг азаргаа унаж байгаад, алаг азаргаа эрэх — дэргэдэх зүйлээ омтгойлох буюу эрж олохгүй
Ээж нь бор тэрлэгээрээ тараг хучих гээд л хайгаад мунгинаад байсан чинь өөрөө өмсчихсөн байж шүү дээ. Нөгөө алаг азаргаа унаж байгаад, алаг азаргаа эрэхтэй адил юм боллоо.
алаг бөөрний холбоотой/холбоо сүлбээтэй — ах дүү, төрөл садны хэлхээ холбоотой
Энэ нарт хорвоод эцэг эхээс хоёулхнаа үлдсэн алаг бөөрний холбоотой хүмүүс өнө удаан хагацлын дараа гэнэт уулзан учраад... баярлах ажээ (Л.Түдэв, Уулын үер).
алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий — ураг төрөл, төрөл садан, хамаатан садан, цус нэгтэй
Уг нь бие биенээ харж хандаж баймаар санагдах юм. Бид чинь яалт ч үгүй алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий дээ.
алаг нүднээс бусад нь байх — элбэг, дэлбэг
Хүний алаг нүднээс бусад нь байх болсон зах руу явсаар Жалбуу, нэг өдөр залуухан, биерхүү, сэтэлзэж сорголзсон соотгор чихтэй хөх саарал нохой хөтлөн иржээ (Б.Бааст, Алтайн хөх дөнөн).
↑ аяга алаг үгүй
↑ үхрийн алаг гаднаа, хүний алаг дотроо
↑ хүний алаг
Адуу муу арав хувилах
Алаг шаазгай хорь шахтнах
Айл олон ч цоолго нэг
Алаг шаазгайн үүр нэг
Алаг азаргаа унаж байгаад
Алаг азаргаа эрнэ
Алаг бөөрийн холбоо
Ах дүү төрөл садны хэц сүлбээ
Алаг булаг адуунд байдаг
Андуу буруу аманд байдаг
Алаг даагын ал хүрч
Зурамны зоо шүүрэх
Алаг махны тасархай
Алтан ясны хэлтэрхий
Алаг нохой хуцах
Айлын хүн хэлцэх
Алаг нүдний андуу олон
Алтан дэлхийн атриа олон
Алаг нүдний харц нэг
Арам жадны барьц нэг
Ариун зүрхний лугшилт нэг
Алаг нүдний цөцгий мэт
Үнсэх хамрын заар мэт
Алаг нүдээ алдвал сэлбэхэд бэрх
Амраг нөхрөө гомдоовол сэргээхэд бэрх
Алаг уур огторгуйд тулж
Агтны тоос тэнгэр бүрхэх
Алаг үзэлтэй
Адгуу зантай
Алаг шаазгайг шагштал
Алтан нарыг таштал
Алдаа буруу гэгч амаар дүүрэн байдаг
- … болон өөр 17
Зүйр цэцэн үг
Алаг үзэлтэй адгуу зантай
Алаг булаг адуунд байдаг
Андуу буруу аманд байдаг
Эх нь хээр алаг бол
Хүү нь шийр алаг
Аяганы алгаас
Адууны алаг дээр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.