Үндсэн хэсэг рүү шилжих

алга

нэр үгдайвар үг/ˈaɮk/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биезүй. Гарын царвууны дотоод хавтгай тал
  2. 2.
    Нэгэн гарын хуруу алга хоёрыг хонхойлгосныг дүүргэх хэмжээ
IIнэр үг
  1. 1.
    Чөдрийн чагтнаас хойших, хөл ороох хавтгай хэсэг
  2. 2.
    Зарим араатан амьтны урд хоёр хөлийн ул таваг
IIIдайвар үг
  1. 1.
    Үгүй байх, үгүй болох
IVдайвар үг
  1. 1.
    алга өөш хорш. (загас барих өөш), загасаа бариад алгаа мартах зүйр
нэр үг
  1. 1.
    гарын бугуйнаас хурууны уг хүртэлх дотор тал

Англи утга

  • нэр үгpalm (of the hand); sole (of the front paw of an animal); palmful
  • дайвар үгDenotes the opposite.
  • нэр үгhobble strap (that part of the hobble which ties around the leg)
  • нэр үгfishing bait

Тийн ялгал

Нэрлэхийн тийналга
Харьяалахын тийналганыW
Заахын тийналгыгW
Өгөх орших тийналгандW
Гарахын тийналганаасW
Үйлдэхийн тийналгаарW
Хамтрахын тийналгатайW
Чиглэхийн тийналга руу
Олон тооалгануудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • алганы хээ — гарын алганы зураас

  • алга загатнах — а.алганы аль нэг хэсэгт загатнаа сэрээгдэх; б.монголчууд алга загатнахыг олз олох, хишиг хүртэхийн зөн бэлгэ гэж үздэг

  • алга тэнийлгэх — хүнд юм өгөх

  • алга дарам — а.өргөнөөрөө нэгэн алгын хэр хэмжээтэй; б.өчүүхэн жижиг

  • алгын чинээ — тун бяцхан, хариугүй жаахан

  • хүний алга өөд нь харуулах — хүнд юм бэлэглэх

  • алга дүүрэн — атга дүүрэн

  • алга нь тасрах — чөдрийн хавтгай тасрах

  • баавгайн алга — баавгайн урд хөлийн таваг

  • алга байх — үгүй байх

  • алга болгох — үгүй болгох

  • алга болох — үгүй болох

Хэлц үг

  • алганы амт үзэх — буруу хэрэг үйлдсэний учир бага насны хүүхэд зодуулах, алгадуулах

  • алга наах — алгадах

  • алган дээр байгаа юм шиг/алган дээр байгаа мэт — ив илхэн, тов тодхон

  • алган боов амсуулах — алгадах

  • алга урвуулахын хооронд/алга урвуулахын төдий — нүд ирмэх зуур, амархан

  • алган дээр бөмбөрөх — ихэд эрхлэх, эрх зоргоороо байх, дураараа дургих

  • алган дээрээ бөмбөрүүлэх — ихэд эрхлүүлэх, дур зоргоор нь байлгах

  • алганы хонхорхой хазах — бүтэшгүй юм сэдэх, хий хоосон санаашрах, мөрөөдөх

  • алга дарам — бага, маш жижиг, өчүүхэн

    Малын хашаа, агтны жүчээ, төмс ногооны талбайг тойруулан алга дарам газар ч үлдээлгүй өтөг бууцаар бордож өвс хадлан ургуулна (Б.Нямаа, Арандалынхан).

  • алга [нь] загатнах — олз олох, хишиг хүртэхийн зөн бэлгэ

    Өглөөнөөс эхлээд алга загатнаад байна. Аав маань бэлэгтэй ирэх юм шиг байна.

  • алга татах — хойргоших, эргэлзэх

    Авах хүний алга татахгүй.

  • алга тосох — а.элдэвчлэн нэхэж, шаардах

    Дугар

  • алга тэнийлгэх — хүнд юм өгөх

    Амьд хүний алга тэнийлгэж үзээгүй харамч эмгэн гэдэг юм билээ.

  • алга урвуулахын хооронд/төдий /агшинд — агшин зуур

    Алга урвуулахын хооронд сэтгэл байтугай амь нас хагацах нь бий (Д.Намдаг, Ээдрээ).

  • алган боов идэх — алгадуулах

    Үүнд Шагдар

  • алган дээр байгаа юм шиг/мэт — ив илхэн, тов тодхон, сав саруулхан

    Үүр цайж, удалгүй нар мандан, хамаг юм алган дээр байгаа юм шиг харагдан, хүн амьтан, булаг шанд, худаг цөөрөм дайралдах янзгүй (Ж.Пүрэв, Аянга).

  • алган дээр бөмбөрөх/өнхрөх — ихэд эрхлэх, эрх зоргоороо байх, дураараа дургих, энхрийлэгдэх

    Алган дээр нь бөмбөрч, хүзүүн дээр нь мордож өссөн Дамба эцгийнхээ эзгүйд мөрөөдөн санаж, заримдаа өглөөнөөс орой болтол өртөө зам руу ширтэн зогсдог байлаа (Ж.Пүрэв, Өргөмөл хүү).

  • алган дээрээ бөмбөрүүлэх/өнхрүүлэх — ихэд эрхлүүлэх, дур зоргоор нь байлгах

    Янжингийн эх дөрвөн хүүхэд гаргасан боловч охиноосоо бусдыг багад нь алдаж зүрхээ авхуулчихсан хүн учир ганц охиноо ёстой нэг алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн хүн билээ (Ч.Чимид, Хавар намар).

  • алганы амт үзүүлэх — зодох, алгадах

    Их дуулгавартай байх чинь. Аав нь алганы амт үзүүлээ юу.

  • алганы амт үзэх/хүртэх — буруу хэрэг үйлдсэн учир бага насны хүүхэд зодуулах, алгадуулах

    Гэвч Гэрэлээс алганы амт, гашуун үг хүртээд, сүртэйгээр шуугин ирээд салам цохиулан сүүлээ хавчаад зугтаж байгаа нохой шиг буцдаг байжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • алганы төдий газрыг алаг болгож өмхийрөх — алагдах, үхэх

    Зэв өгүүлрүүн

  • Агт сайтын уурга сайн

  • Алга сайтын авдар сайн

  • Алга пад хийвэл ишиг год

  • Дамар пүд хийвэл даага год

  • Ам ихт нь ангайж

  • Алга ихт нь тосдог

  • Ам эзэнтэй

  • Алга өгөөжтэй

  • Аюул ирэхдээ амархан

  • Алга болохдоо ярвигтай

  • Өрөөсөн гараар

  • Алга ташиж болохгүй

Зүйр цэцэн үг

  • Танилтай бол талын чинээ

  • Танилгүй бол алгын чинээ

  • Алгаар дартал

  • Салаагаар садрах

  • Загасаа бариад алгаа мартах

Хоршоо үг

  • алга зуузай — гарын алга

  • алга өөш — загас барих өөш

Үгийн гарал

Mongolian Cyrillic ᠠᠯᠠᠭ᠎ᠠ (alaɣ-a) алга (alga) From Proto-Mongolic *halagan. The modern forms are not unanimous. Buryat-Kalmyk suggest *alïgan, Khalkha *alaga; Eastern Yughur *halagan; Monguor and Dongxiang *halga.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.