алдар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хүндэт. Нэр
- 2.Гавьяа зүтгэл, авьяас чадвар, амжилтаараа олон түмэнд түгэж мандсан нэр
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | алдар |
|---|---|
| Харьяалахын тийн | алдрын |
| Заахын тийн | алдрыг |
| Өгөх орших тийн | алдарт |
| Гарахын тийн | алдраас |
| Үйлдэхийн тийн | алдраар |
| Хамтрахын тийн | алдартай |
| Чиглэхийн тийн | алдар луу |
| Олон тоо | алдрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алдар бие — нэр ус
Хэлц үг
Алдар нь их
Ачир нь бага
Алдар нэрийг түгээмэл болгох
Алтан оосрыг гурамсан болгох
Алт газраас
Алдар номоос
Алт мөнгийг алдвал олоход хялбар
Алдар нэрийг алдвал сэргээхэд бэрх
Алт шороонд дарагддаг
Алдар мөнхөд дарагддаггүй
Нэр нэг
Алдар хоёр
Нэр нэгээсээ хэтрэхгүй
Алдар арван гурав дахин өсөх
Зүйр цэцэн үг
Алдрыг нь сураглахаар
Аашийг нь сурагла
Хоршоо үг
алдар нэр — а.тухайн хүнийг төрөхөд өгсөн дуудах үг; б.шилж. олон түмэнд үнэлэгдэх байдал
алдар хүнд — нэр төр, нэр хүнд
алдар гавьяа — олонд түгсэн нэр хүнд болон хийж бүтээсэн сайн үйлс
алдар суу — олонд түгсэн цуу алдар
алдар цол — нэр цол
алдар цуу — олонд түгсэн нэр хүнд
алдар цуурхал — алдар цуу
үйл алдар — үйл хэрэг болон алдар нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.