алиа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хошин зантай, наргианч
- 2.Бага хүүхдийн дүрсгүй шог зан
- 3.Алиг шалиг, цээр муу зан
- 4.Эелдэг, дөлгөөн
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | алиа |
|---|---|
| Харьяалахын тийн | алиагийн |
| Заахын тийн | алиаг |
| Өгөх орших тийн | алиад |
| Гарахын тийн | алиагаас |
| Үйлдэхийн тийн | алиагаар |
| Хамтрахын тийн | алиатай |
| Чиглэхийн тийн | алиа руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алиа салбадай — а.алиалагч; б.гаж буруу хувцас өмсөн сэтгэлд зохисгүй авч хошин ааш зан гаргагч
алиа зан — дүрсгүй зан
алиа хонгор бүсгүй — эелдэг, дөлгөөн бүсгүй
Хэлц үг
Агсам морь амаргүй
Алиа хүн жаргалгүй
Алиа болох гээд
Аальгүй сурчих
Алиа морь авын гэмшиглэн
Агсам эхнэр насны гэмшиглэн
Алиа морь залууд эрхэм
Асралт сэтгэл янагт эрхэм
Асралт сэтгэлд янагт эрхэм
Алиа морь унавал авын дунд гэмшиглэн
Авсан эмтэйгээ таарахгүй бол үхтэл гэмшиглэн
Алиа хөвгүүн эцгийн зовлон
Арвин үүл тэнгэрийн зовлон
Алиа хүн авир үгүй
Агсам морь жороо үгүй
Алиа хүн алиадаа дуртай
Ороо морь ороодоо дуртай
Алиа хүн амал үгүй
Алиа хүн амаргүй
Айлчир хүн гуталгүй
Алиа хүн арван зовлонтой
Холчгор хүн хорин зовлонтой
Алиа хүн хуулинд харш
Архич хүн мөнгөнд харш
Алиа хүн
Амандаа харштай
Алиа хүний ам нь зугаа
Агсам морины зуузай нь зугаа
Алиа хүний
Арван хуруу зүгээргүй
Алиа хууль барихгүй
Архич хөрөнгө барихгүй
Алиа хүүхдийн ул шиг
Агсам морины ам шиг
Алиа хүүхдэд амар үгүй
Жороо моринд жаргал үгүй
Алиа хүүхэд яданги
Жороо морь зүдэнги
Архи тархи барах
Алиа хөрөнгө барах
- … болон өөр 4
Зүйр цэцэн үг
Алиа хүн авиргүй
Агсам морь жороогүй
Хоршоо үг
алиа айдангуй — алиа хошин
алиа марзан — алиа хошин, саваагүй зан
алиа хошин — а.бусдыг инээлгэж хөгжөөдөг зан ааштай; б.инээд хүргэсэн зүйл
алиа савсаг — алиг шалиг муу зан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.