алмаас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.эрдэнэ. Цэвэр нүүрстөрөгчөөс голлон тогтсон өнгөгүй, заримдаа шаравтар, ногоон, хөх, хар, хүрэн туяатай, усан тунгалаг, хамгийн хатуу (хатуулаг нь арав) эрдэнийн чулуу; гялалзах өнгө, хатуу чанараараа байгалийн бусад эрдэнийн чулуунаас үлэмж давуу
- 2.Энэ чулууг гоёл чимэглэлд өргөн хэрэглэхийн зэрэгцээ техникт өрмийн машины хошуу, чулуу, шил зүсэгч, өнгөлөгч зэрэг олон янзын зориулалтаар багаж төхөөрөмж болгож ашиглана
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | алмаас |
|---|---|
| Харьяалахын тийн | алмаасны |
| Заахын тийн | алмаасыг |
| Өгөх орших тийн | алмаасанд |
| Гарахын тийн | алмааснаас |
| Үйлдэхийн тийн | алмаасаар |
| Хамтрахын тийн | алмаастай |
| Чиглэхийн тийн | алмаас руу |
| Олон тоо | алмааснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алмаас эрдэнэ — гялалзсан тунгалаг засмал эрдэнийн чулуу буюу бриллиант
очир алмаас — маш хатуу эрдэнийн чулуу; өнгө янз бүр, гоёл чимэглэлд чулуулаг өрөмдөхөд хэрэглэнэ
алмаасаар шил зүсэх — шил зүсэгчээр шил зүсэх
Хэлц үг
Алмаас чулуу хувирдаггүй
Ажилч хүн хоосордоггүй
Алмаас эрдэнэ зүлгэх тутам өнгө ордог
Аавын хүү явах тутам ухаан ордог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.