амраг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Маш дотно, хайртай
- 2.Янаг хонгор, сэтгэлтэй хүн
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | амраг |
|---|---|
| Харьяалахын тийн | амрагийн |
| Заахын тийн | амрагийг |
| Өгөх орших тийн | амрагд |
| Гарахын тийн | амрагаас |
| Үйлдэхийн тийн | амрагаар |
| Хамтрахын тийн | амрагтай |
| Чиглэхийн тийн | амраг руу |
| Олон тоо | амрагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амраг элгэн — элгэн дотно
амраг гэргий — хайрт эхнэр
амраг садан — хань болон хамаатан хүмүүс
зүрхний амраг — зүрхний хайртай хүн
нууц амраг — янаг амрагийн далд холбоо бүхий хүн
амраг бор — амьт. - улбар өнгөтэй, шингэн дуутай, богино хүзүүтэй, хятруу бялзуухайнаас бяцхан, хосоор амьдардаг нэгэн зүйл бялзуухай
Хэлц үг
Айл хүний хутган үгэнд ул зорогдох
Амраг нөхрийн энгийн үгэнд үл муулагдах
Алаг нүдээ алдвал сэлбэхэд бэрх
Амраг нөхрөө гомдоовол сэргээхэд бэрх
Алим гэдэг аманд
Амраг гэдэг цээжинд
Алт сайхан боловч зэсгүйгээр гардаггүй
Амраг сайхан боловч зэмлэлгүйгээр сурдаггүй
Алт удах тутам өнгө ордог
Амраг удах тутам янаг нэмдэг
Алт хайлах тутам өнгө гардаг
Амраг удах тутам өөрөө дасдаг
Алт хайлах тутам халуун
Амраг удах тутам цайлган
Амраг болно гэвэл албадагдахад хүрнэ
Эетэй болно гэвэл эзлэгдэхэд хүрнэ
Амраг нөхрөөс холдуулдаг
Амарлингуй сэтгэл төрүүлдэг
Ханилсан нөхрөөс хагацуулдаг
Харгис дээрэнгүй сэтгэл төрүүлдэг
Хар архи- хор идээ
Амраг сэтгэлийг алтаар олохгүй
Амраг янаг гэвч ашид амгаланг ч саатуулдаг
Алагч дайсан гэвч ажиглан шинжвэл садан
Амт тагнайд уусна
Амраг зүрхэнд уусна
Амттай идээ багадаа сайн
Амраг ах дүүс алсдаа сайн
Анхны хэлснээ буцаж байсаар тогтвор үгүй болгожээ
Амраг нөхрөө муулж байсаар нөхөр үгүй болгожээ
Атан тэмээ ачаа даадаг
Амраг болохыг сэтгэл мэддэг
Дөрвөн цагийн эргэлтэд зуны цаг үлэмж
Амраг садны дотроос аав ээж үлэмж
Мал
эд идээний хуран дарах нь намрын үүл мэт
Амраг нөхөр садны явдал худалдаачны хурал мэт
Төрсөн гэвч төрөл бүр нэг эхээс хамт төрөхгүй
Амраг гэвч ах дүү бүхэн таван хэлхээнээс гарах бэрх
Цэцэг навч уулын чимэг
- … болон өөр 9
Хоршоо үг
янаг амраг — хайр сэтгэлтэй, дотно янаг хүмүүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.