амьтан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөдөлж мэдэрч чадах бүх амьд юм
- 2.Адгуус
- 3.Олон хүн
- 4.Бусад үгтэй нийлж, хүнийг хөөрхийлөх, шоодох зэрэг утга илтгэнэ
- 5.чөлөөтэй хөдөлдгөөрөө ялгагдах амьд организм
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcreature; animal
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | амьтан |
|---|---|
| Харьяалахын тийн | амьтныW |
| Заахын тийн | амьтныгW |
| Өгөх орших тийн | амьтандW |
| Гарахын тийн | амьтнаасW |
| Үйлдэхийн тийн | амьтнаарW |
| Хамтрахын тийн | амьтантайW |
| Чиглэхийн тийн | амьтан руу |
| Олон тоо | амьтадW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амьд амьтан — амьтай амьтан
усны амьтан — усанд оршдог амьтан
ухаант амьтан — хүн
амьтан сургагч — адгуус амьтныг гаршуулан сургах хүн
амьтан судлал — амьтны аймгийг бүхий л талаар судлах ухаан
амьтны хүрээлэн — зэрлэг амьтныг тусгай байранд тэжээж хамгаалах, генийн санг хадгалах зориулалттай шинжлэх ухааны газар
түмэн амьтан — олон хүн, хүмүүс
есөн шидийн амьтан — а.янз бүрийн хүмүүс; б.элдэв төрлийн араатан
олон амьтан — а.олон хүн; б.олон араатан
авиргүй амьтан — зан төрх муутай хүн
гарын дор амьтан — номхон, ноомой хүн
зовлонтой амьтан — а.зүдэрч яваа хүн; б.хүмүүсийг зовоодог этгээд
нарийндаа хатсан амьтан — харамч хүн
Хэлц үг
амьтны бага нь адтай — а.бага гэж басамжилбал гэнэддэг; б.үзэхэд өчүүхэн атал хор уршиг ихтэй
амьтан болох — тэнэгтэх, мунгинах
Энэ их хөлийн газар чинь, учир начрыг нь олохгүй ёстой амьтан болж гүйцлээ.
амьтны хэл ам угаах — хүн, амьтны амны зугаа болохДармын хүүхэдтэй хүүхнээр яах гээ вэ чи! Амьтны хэл ам угааж, зугаацуулах гээ юу?
амьтны элэг доог болох — хүн амьтанд шоо үзэгдэх
Та одоо дэмий юм ярьж байж амьтны элэг доог болов (С.Хишигсүрэн, Хүзүү).
Алтан дэлхий алгын чинээ биш
Амьтан хүн арав тавхан биш
Амьтан аргаа олдог
Араатан нүхээ олдог
Амьтан аргаараа танигдах
Аргамж нарийндаа тасрах
Амьтан болгон аминдаа хайртай
Мэргэд болгон ажилдаа хайртай
Амьтан бүхний хойноос
Аюулт үхэл дагадаг
Амьтан хэдий олон боловч
Аялгуутан цөөн болбол тусгүй
Амьтан явахгүй бол цуваа гарахгүй
Альс хадахгүй бол хадлан гарахгүй
Асрангуй хүн бүрт
Амьтан бүхэн сөгддөг
Алагчлахгүй явбал
Асрал тэр болдог
Зүйр цэцэн үг
Амьд амьтан аргаа олдог
Араатан гөрөөтөн нүхээ олдог
Тамын амьтан тамдаа жаргалтай
Хоршоо үг
амьтан хүн — хүн олон
ах дүү — төрөл ба төрөл биш хүмүүс
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠠᠮᠢᠲᠠᠨ (amitan, “creature”), from Middle Mongol ᠠᠮᠢᠲᠠᠨ᠌ pl (amitan, “those having breath, creatures”, ornative), from Proto-Mongolic *amitan. By surface analysis, амь (amʹ, “breath; life”) + -тан (-tan, substantive ornative suffix). Cognate with Buryat амитан (amitan), Kalmyk әмтн (ämtn), etc. Compare typologically Latin animal < animus < Proto-Indo-European *h₂enh₁mos (“breath”); Proto-Germanic *deuzą (whence English deer) << Proto-Indo-European *dʰwes- (whence also Russian душа́ (dušá), дыша́ть (dyšátʹ)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.