ан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны хагарч үүссэн гав цав
- 1.Хүнсний хувийн хэрэгцээнд зориулан алж ашиглах зэрлэг амьтан
- 1.ан ааль хорш. (зан ааль), ан зан хорш
- 1.ан сан хорш. (санд мэнд, эмх замбараагүй).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ан |
|---|---|
| Харьяалахын тийн | анын |
| Заахын тийн | аныг |
| Өгөх орших тийн | анд |
| Гарахын тийн | анаас |
| Үйлдэхийн тийн | анаар |
| Хамтрахын тийн | антай |
| Чиглэхийн тийн | ан руу |
| Олон тоо | ангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ан үүсэх — цав үүсэх, нүх үүсэх
газрын ан — цуурч хагарсан газрын цав
ан агнах — гөрөө хийх
ан хамгаалагч — ан амьтныг хамгаалах үүрэг бүхий хүн
ангийн хишиг — ан ав олзтой болсныг бэлгэдэж, ангийн эвэр, толгой, соёо, савар, хумс зэргийг авч хадгалдаг зан үйл
ан амьтны сүрэг — нэг зүйлийн амьтад хоорондоо хэсэг хэсгээрээ зохилдон амьдрах сүрэг
Хэлц үг
Ан айвал хол арилах
Айл айвал ахаа бараадах
Ан гөрөөгөөр баяждаггүй
Амны тамхиар үгүйрдэггүй
Ан хийсэн хүн баяжихгүй
Мал адуулсан хүн бадарлахгүй
Ан хөөвөл тогоо дүүрнэ
Архи хөөвөл толгой дүйрнэ
Хоршоо үг
ан цав — гав цав
ан ав — ан гөрөө
ан агнуур — ан ав, ан гөрөө
ан амьтан — агнаж ашиглах зэрлэг амьтан
ан араатан — араатан амьтан
ан гөрөө — авлах ан ав
ан гөрөөлөл — ан гөрөө
ан гөрөөс — алж агнах зэрлэг амьтан
ан шувуу — ан ав
ан ааль — зан ааль
ан зан — ая зан
ан сан — санд мэнд, эмх замбараагүй
Товчилсон үг
ААХХ — Ан Амьтныг Хамгаалах Хөдөлгөөн
АОҮ — Ан Олзворын Үйлдвэр
ОАН — Ой, Ан Нэгтгэл
ОАСХ — Ой, Ан Судлалын Хүрээлэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.