араг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бургасыг матаж, үдээрээр боож хийсэн дүгрэг, дөрвөлжин хэлбэртэй, ачих тээх зүйлийг агуулах, аргал түүх зэрэгт хэрэглэх сав
- 1.араг яс биезүй. (хүн, амьтны биеийн бүтэн хэлхээ яс).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | араг |
|---|---|
| Харьяалахын тийн | аргын |
| Заахын тийн | аргыг |
| Өгөх орших тийн | аргад |
| Гарахын тийн | аргаас |
| Үйлдэхийн тийн | аргаар |
| Хамтрахын тийн | арагтай |
| Чиглэхийн тийн | араг руу |
| Олон тоо | аргууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аргалын араг — аргал түүхэд зориулсан бургасаар матаж хийсэн сав
Хэлц үг
араг толгойт — үс гэзгээ янзлаагүй эмэгтэй хүнийг шоодсон үг
араг орхицоо — сагсан бөмбөг
Залуудаа араг орхицоо, одон ширэн бөмбөг гээд л орой үдэж харайдаг байлаа.
Аргаа барсан хүн
Араг дээр сууна
Аргал түүхийн өмнө
Араг савраа урьтуул
Ажил хийхийн өмнө
Арга ухаанаа урьтуул
Савар сайн ч бол
Араг муу бол юуны нэмэр вэ
Хоршоо үг
араг савар — аргал түүхэд зориулсан эд хэрэгсэл
араг сэвэг — хулс, бургас зэргээр сүлжиж хийсэн сав
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.