аргал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үхэр малын хатсан баас
Англи утга
- нэр үгdung, manure
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | аргал |
|---|---|
| Харьяалахын тийн | аргалын |
| Заахын тийн | аргалыг |
| Өгөх орших тийн | аргалд |
| Гарахын тийн | аргалаас |
| Үйлдэхийн тийн | аргалаар |
| Хамтрахын тийн | аргалтай |
| Чиглэхийн тийн | аргал луу |
| Олон тоо | аргалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аргал түүх — үхэр малын хатсан баасыг түлшинд хэрэглэхээр түүж цуглуулах
аргал хатаах — үхэр малын нойтон баасыг түлэхийн тулд хатааж сэврээх
аргалын утаа — хатсан аргал түлэхэд гарах утаа
хөх аргал — жил өнжсөн хуурай аргал
хур аргал — жилдээ түлж бараагүй үлдсэн аргал
Хэлц үг
аргал болтол чанах — аргатал чанах
Айсны нүдэнд
Аргал хөдөлнө
Алд дэлмийн хэмжээг мэдэхгүй
Аргал хорголын ялгааг мэдэхгүй
Алт өвөрлөсөн хүн хөлдөж үхнэ
Аргал өвөрлөсөн хүн хөлдөж үхэхгүй
Алт түлэгдвэл өнгө гарна
Аргал түлэгдвэл үнс гарна
Анхны шуурганд малаа алдвал аав нь муугийн харгай
Аргал үгүйдэж гал алдвал охин нь муугийн харгай
Аргал түүхийн өмнө
Араг савраа урьтуул
Ажил хийхийн өмнө
Арга ухаанаа урьтуул
Арьс ноос баймаан баян
Аргал түлш баймаан дулаан
Ах дүүгийн хол нь сайн
Аргал усны ойр нь сайн
Ураг худын хол нь дээр
Ус цайны ойр нь дээр
Ах дүүгийн хол нь дээр
Аргал усны ойр нь дээр
Эх хөгширвөл элмэг
Аргал шатвал үнс
Зүйр цэцэн үг
Аргал түүхийн өмнө араг савраа урьтуул
Ажил хийхийн өмнө арга ухаанаа урьтуул
Ах дүүгийн хол нь дээр
Аргал усны ойр нь дээр
Нойтон аргал галын буг
Нойрмог авгай гэрийн буг
Хоршоо үг
аргал түлш — түлэхээр бэлтгэсэн зүйл
аргал түлээ — түлээ түлш
аргал хомоол — адуу, үхрийн малын хатсан баас
аргал хоргол — бог, бод малын хатсан баас
аргал шивх — малын хатсан баас, өтөг
Үгийн гарал
Akin to Manchu ᡶᠠᠵᠠᠨ (fajan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.