Үндсэн хэсэг рүү шилжих

ардчилал

нэр үг[ärt.t͡ʃʰɪ.ɮɐɮ]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Цөөнх нь олонхдоо захирагдах зарчмыг тунхаглан, иргэдийн эрх чөлөө, тэгш эрхийг хүлээн зөвшөөрдөг засаглал, нийгэм, улс төрийн зохион байгуулалтын хэлбэр
  2. 2.
    Олон түмний тэгш эрх, ил тод байдлыг хангах, аливаа хамт олон буюу байгууллагын арга барил
  3. 3.
    ардчилсан зүйл хийх үйл ажиллагаа

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгdemocracy

Тийн ялгал

Нэрлэхийн тийнардчилал
Харьяалахын тийнардчиллын
Заахын тийнардчиллыг
Өгөх орших тийнардчилалд
Гарахын тийнардчиллаас
Үйлдэхийн тийнардчиллаар
Хамтрахын тийнардчилалтай
Чиглэхийн тийнардчилал луу
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ардчиллыг дээдлэх — цөөнх нь олонхдоо захирагдах зарчмыг дээдлэх

  • Ардчилсан холбоо — Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон сайн дурын үндсэн дээр нэгдсэн хүмүүсийн намын бүлэглэл

  • ардчилсан хөдөлгөөн — Монголын нийт ард түмэнд оюун санааны эрх чөлөө олгосон томоохон үйл явдал

  • ардчилсан чөлөөт сонгууль — бүх нийтээрээ тэгш эрхтэйгээр сонгуульд оролцох нь ард түмний бүрэн эрхт байдал удирдлагын үзэл санааг хэрэгжүүлэх гол хэрэгсэл

  • ардчиллыг дэмжих — цөөнх нь олонхдоо захирагдах зарчмыг дэмжих

  • хэвлэлийн ардчилал — чөлөөтэй хэвлэн нийтлэх эрх

Хэлц үг

  • ардчиллын алтан хараацай — 90ээд оны ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцогч

  • ардчиллын далбаан дор — ардчиллын нэрээр улс төрийн талаар хоосон хийрхэж зүй бус авир гаргах байдал

Товчилсон үг

  • ААШДХ — Азийн Ардчилал, Шинэчлэлийг Дэмжих Холбоо

  • АХС — Ардчилал Хөгжлийн Сан

Үгийн гарал

ардчил- (ardčil-) + -л (-l)

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.