арслан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Мийн овгийн сүүн тэжээлт том араатан, толгой том, сүүл урт, шаравтар халцгай үстэй, эрэгчин нь урт сагсгар дэл зогдортой
- 2.Арслангийн дүр бүхий юм
- 3.Арслан шиг
- 1.Бөхийн цол
Англи утга
- нэр үгlion; a wrestling title
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | арслан |
|---|---|
| Харьяалахын тийн | арслангийн |
| Заахын тийн | арсланг |
| Өгөх орших тийн | арсланд |
| Гарахын тийн | арслангаас |
| Үйлдэхийн тийн | арслангаар |
| Хамтрахын тийн | арслантай |
| Чиглэхийн тийн | арслан руу |
| Олон тоо | арслангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
арслан агнах — арслангийн авд гарах
араатны хаан арслан — арслангаас хүчтэй араатан үгүй
арслангийн баг — арслангийн дүртэй цамын баг
арслан хуур — хөгжим. - хоёр хялгасан чавхдастай, арслан дүрт толгой бүхий шанаган хуурын нэгэн төрөл
арслан амтай — том амтай
арслан заан — амьт. - маш том биетэй, дүрс байдал заантай адил, урт үстэй, том тахир соёотой, нэг зүйл сөнөсөн амьтан, хуучин толь бичигт мөсч хулгана гэж нэрлэсэн нь бий
аймгийн арслан — аймгийн наадамд түрүүлсэн бөхөд олгох цол
улсын арслан — улсын наадамд нэг удаа ес давж түрүүлсэн бөхөд олгох цол
Хэлц үг
арслангаас айсан бух арван жил баас алдах — нэг айсан юмнаасаа үргэлж зүрхшээх, зүрх нь үхэх гэсэн санаа
Арслангаас айсан бух арван жил баас алдана гэгчээр одоо хэр нь хөрөөний дуу гарахаар л нуруугаар хүйт даадаг юм.
арслангийн замыг туулай хэрэх — хэрээ мэдэхгүй хэтэрхий давруу аашлах гэсэн санаа
Гар бариад бугуй атгана гэгчээр одоо том том юм ярьдаг болсон байна лээ. Арслангийн замаар туулай хэрнэ ээ гэж...
Амьтай юманд
Арслан бөх
Аргат туулай
Арслан барина
Арслан аралдсан хүчнээс
Тахиа хосолсон арга
Арслан баатар ч бол галаас ширд хийдэг
Хүн сайн боловч нэг юманд гэнэддэг
Арслан бөөлжсөнөө идэхгүй
Нохой бөөлжсөнөө иднэ
Сайн эр үгээ мэлзэхгүй
Арслан үнэгний чуулганд үзэсгэлэнгүй
Мэргэд тэнэгүүдийн чуулганд үзэсгэлэнгүй
Арслан мэт ноёныг
Барс мэт түшмэл дагах
Арслан хэдий өлсөвч бөөлжсөө иддэггүй
Хүн муу боловч хаяснаа авдаггүй
Арслан цадахлаараа
Намайг хэн айлгах вэ гээд хөшиж хэвтдэг
Арслан шиг архираад
Зурам шиг зугтах
Асрыг тулдаг багана боловч аглаг ууландаа шугуй
Арслан адил баатар боловч аав ээждээ бяцхан
Бүргэд шиг билгэн нүдтэй
Арслан шиг араа сайтай
Сайн хүн үгээ буцдаггүй
Арслан бөөлжсөө иддэггүй
Үнэг цадвал улина
Арслан цадвал унтана
Зүйр цэцэн үг
Арслан шиг архираад
Зурам шиг зугтах
Арсланг барихад аргаар
Адгуусыг барихад дээсээр
Арслангийн амнаас гараад
Барсын аманд орох
Арслангийн замыг туулай хэрэх
Хоршоо үг
арслан барс — хүчит араатан
Товчилсон үг
АА — Аймгийн Арслан [бөхийн цол]
УА — Улсын Арслан [бөхийн цол]
ЦА — Цэргийн Арслан [бөхийн цол]
Үгийн гарал
From Classical Mongolian ᠠᠷᠰᠯᠠᠩ (arslang). Probably borrowed from a Turkic language.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.