архи
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цагаа, тариа будаа болон жимсний шүүсийг нэрж гаргасан согтууруулах ундаа
- 2.Цэвэршүүлсэн этилийн спиртийг устай найруулж, идэвхжүүлсэн нүүрсээр үйлдвэрийн аргаар боловсруулсан согтууруулах ундаа
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгliquor
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | архи |
|---|---|
| Харьяалахын тийн | архины |
| Заахын тийн | архийг |
| Өгөх орших тийн | архид |
| Гарахын тийн | архинаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | архитай |
| Чиглэхийн тийн | архи руу |
| Олон тоо | архинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
монгол архи — сүү, таргийг исгэн нэрсэн архи, шимийн архи
нэрмэл архи — а.монгол архи, шимийн архи; б.будааны шүүсийг нэрж гаргасан согтууруулах ундаа
жимсний архи — жимс исгэж гаргасан согтууруулах ундаа
шимийн архи — малын сүүний айргаас нэрж гаргасан монгол үндэстний архи
архины лүү — а.архи агуулах, бургасаар сүлжиж хийсэн нэгэн зүйл сав; б.шилж. архи хэтэрхий их уудаг хүн
цагаан архи — улаан буудайнаас гарган авсан согтууруулах хатуу ундаа
Хэлц үг
архинд ам нь халах — архи их ууснаас болж, дэмий сагсууран ярих
архины андуу, сархадын сандуу — архи дарс ууснаас болж, болчимгүй байдал гаргах нь
архины лүү/хөнөг — (үл тааш.) архи их уудаг хүн
Энэ муусайн архины хөнөгүүд миний тухай ярьж байгаад намайг ороод ирэхлээр дооглон инээцгээж байгаа вий...” гэж Чойронз бодов (Л.Түдэв, Нүүдэл суудал).
↑ аман архи уух
Аарц уусан дотроо
Архи уусан гадагшаа
Авга муу гээд алахгүй
Архи муу гээд асгахгүй
Агсам морь төвөгтэй
Архи уусан хэрүүлтэй
Ажил гэхэд “-Ой”
Архи гэхэд “-Аль”
Ажил хөдөлмөр гэхэд хүний хойно
Архи мах гэхэд хүний өмнө
Ажил — эрхэм
Архи — адаг
Азарга унасан хүн давхимтгай
Архи уусан хүн бурамтгай
Айл хайх албатай
Архи уух ажилтай
Айл хэсэх дуртай хүн гараа хаяламтгай
Архи уух дуртай өвгөн сахлаа имрэмтгий
Алжуу залхуу амьдралд харш
Архи тамхи биед харш
Ан хөөвөл тогоо дүүрнэ
Архи хөөвөл толгой дүйрнэ
Арван настай хүүхэд үзсэнээ
Архи уусан хүн үнэнээ
Архи алмайтай
Тамхи талимаатай
Архи арван гурван жолоотой
Ах дүү нар нэг л жолоотой
Тамхи тавин гурван ташууртай
Архи арван замтай
Тамхи таван замтай
Архи арван нас тална
Тамхи таван нас үрнэ
Архи арван үг илүү хэлүүлэх
Тамхи таван үг илүү хэлүүлэх
Архи ахадвал барс
- … болон өөр 74
Зүйр цэцэн үг
Архин дээрээ арслан бар
Архиа гарахаар алаг бяруу
Архи арван гурван жолоотой
Архи арван насны хулгайч
Тамхи таван насны хулгайч
Сохор үхэрт худаг бүү таниул
Согтуу хүнд архи бүү үзүүл
Хоршоо үг
айраг/айраг архи — цэгээ болон сархад
архи алш — дарс мах
архи дарс — согтууруулах ундаа
архи нанчид — архи дарс
архи өнгө — архи хүүхэн, өнгө дарс
архи сархад — архи дарс, хатуу сархад
архи ууш — архи, дарс, ундаа тэргүүтэн
архи цэгээ — архи айраг
Товчилсон үг
АПК — Архи, Пивоны Комбинат
АПУ — “Архи, Пиво, Ундаа” [хувьцаат компани]
АПҮ — Архи, Пивоны Үйлдвэр
САПУ — Спирт, Архи, Пиво, Ундаа
САҮЗ — Спирт, Архи Үйлдвэрлэгчдийн Зөвлөл
Үгийн гарал
From Classical Mongolian ᠠᠷᠢᠬᠢ (ariqi), from Middle Mongol [Term?], from Arabic عَرَقٌ (ʕaraqun), probably via Turkic.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.