Үндсэн хэсэг рүү шилжих

ац

нэр үгаялга үгтэмдэг нэр/at͡sʰ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠠᠴᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Юмны хоёр тийш гарсан салаа, салаа үзүүртэй мод, түүнийг засч өлгүүр хийдэг
  2. 2.
    Өвс хамах, овоолох багаж
  3. 3.
    Салаа
  4. 4.
    Ац хэлбэртэй суурь
  5. 5.
    Туур нь салаа
IIаялга үг
  1. 1.
    яриаАль, өг.
IIIнэр үг
  1. 1.
    Шагайны алц тал.
IVнэр үг
  1. 1.
    ац өөш (загас барихад салаа гаргаж хийсэн хуурамч өөш).

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгfork, prong, bifurcation; branch; pitchfork; ambiguity; contradiction
  • тэмдэг нэрambiguous; contradictory
  • аялга үгgive! bring!
  • нэр үгneedle used for making nets
  • нэр үгalternative form of алц (alc, “camel side of anklebone dice”)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнац
Харьяалахын тийнацын
Заахын тийнацыг
Өгөх орших тийнацад
Гарахын тийнацаас
Үйлдэхийн тийнацаар
Хамтрахын тийнацтай
Чиглэхийн тийнац руу
Олон тооацууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ацанд өлгөх — салаа үзүүртэй юманд өлгөх

  • ац шон — салаа бүхий шон

  • ацаар өвс нуруулдах — сэрээгээр өвс нуруулдах

  • модон ац — модон сэрээ

  • ац адаг — мөрөн голын ус нуур далайд олон салаа салбар болон цутгах газар

  • шилж. Хоёр хоёрдмол — өөр, -

  • бууны ац — бууны суурь

  • ац туурайтан — хоёр хэлтэс туурайт амьтан, үхэр, хонь гэх мэт

  • ац түрүүнцэр — урга. - урт найлзууртай, ишнийхээ үзүүрт сарвуулаг, түрүүрхүү залаатай, намгархаг нуга, эрэг дагуу ургадаг олон наст өвс

Хэлц үг

  • ац хагалах — нарийн ялгаж салгах, хоёр утгатай юмыг нэг тийш болгон шийдэх

  • ацан шалаанд орох — хааш ч үгүй болох, яахаа мэдэхээ болих

  • ацан шалаанд орох/байх — мухардах, гарах гарцгүй болох, арга тасрах

    Баяртөр залган авч юм ярьсан ч үгүй, ацан шалаанд орсон мэт дэмий л “үгүй мөн… арга ч үгүй юм даа…” гэсхийн хамар дороо утга дүйц муутай хэдэн үг бувтнав (Батбаяр, Ухаанаа мохируулсан нь).

  • ацанд орох — хүнд байдалд орох

    ...ацанд орсон Эрдэнэчимэг ч учраа олохгүй хэсэг болсноо тэр Лувсанцэрэн өвгөнөөс доор байвал хүн биш болно. Үхвэл ч үхнэ биз, хожим дурсах хүн гарвал тэр л биз... гэдэг хатуу бодол түүнд лавшран төржээ (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).

    Дуламжав надаас түрүүн ирсэн Сандаг хоёр эгээ ч зүгээр биш болчихсон юм шиг харагдаад би ацанд орчихов (Б.Бааст, Э.Оюун, Хадатын фермийн таван хүүхэн).

  • Ац мод бүр эмээл болдоггүй

  • Амт хүн бүр ноён болдоггүй

Үгийн гарал

From Proto-Mongolic *haca, compare Daur xac. Compare also Tajik ҳачча (hačča) and Azerbaijani haça.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.