аялал
Тайлбар
- 1.Аялах үйлийн нэр, аян, жуулчлал
- 2.Түүх дурсгалын газар, байгалийн сайхан, музей, үзэсгэлэн зэрэгтэй танилцах, сонирхох, мэдэх зорилгоор спорт амралтыг хослуулан явах зугаалга
- 3.Цэргийн шилжих хөдөлгөөн, аян.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtrip, journey; travel, tourism
Нийлмэл үг
аялал хийх — аян хийх, аялах
аяллаар явах — жуулчлалаар явах
аялал жуулчлалын менежер — аялал жуулчлалын салбарт зохион байгуулах, удирдах ажил гүйцэтгэх мэргэжилтэн
дугуйн аялал — унадаг дугуйгаар зугаалах
морин аялал — мориор зугаалах
Хоршоо үг
аялал жуулчлал — аялах, жуулчлах үйлийн нэр
Товчилсон үг
АЖА — Аялал Жуулчлалын Агентлаг
АЖГ — Аялал Жуулчлалын Газар
АЖДС — Аялал Жуулчлалын Дээд Сургууль
АЖК — Аялал Жуулчлалын Компани
АЖТ — Аялал Жуулчлалын Төв
АЖХ — Аялал Жуулчлалын Хэлтэс
АЖЯ — Аялал Жуулчлалын Яам
БАЖ — Байгалийн Аялал Жуулчлал
БОАЖ — Байгаль Орчин, Аялал Жуулчлал
БОАЖЯ — Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
ДАЖБ — Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага
ЗТАЖ — Зам Тээвэр, Аялал Жуулчлал
ЗТАЖЯ — Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яам
МАЖХ — Монголын Аялал Жуулчлалын Холбоо
МҮАЖХ — Монголын Үндэсний Аялал Жуулчлалын Холбоо
НИТАЖ — Нутгийн Иргэдэд Тулгуурласан Аялал Жуулчлал
ӨААЖБ — Өмнөд Азийн Аялал Жуулчлалын Байгууллага
ҮЯАЖТ — Үзэсгэлэн, Яармаг, Аялал Жуулчлалын Товчоо
Үгийн гарал
аялах (ajalax, “to travel”) + -л (-l).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.