аялгуу
Тайлбар
- 1.Дуу хөгжмийн тус тусдаа биеэ дааж, яруу сайхан сонсогдохоор нэгэн зэрэг дуурьсан эгшиглэх олон аяны цогцос нийлбэр нэр
- 2.Авианы уран яруу зохирол
- 3.Үг ярианы дуудлага, хөг
- 1.хэл шинжлэлНэгэн хэлний доторх нутаг нутгийн хэл ярианы онцлог шинжит төрх
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdialect; melody
Нийлмэл үг
дуу аялгууны ухаан — хөгжмийн давхар олон аяны зохирол, найрал, хэлбэр шинжийг судлах ухаан
аялгуу сайхан — яруу зохиролтой
аялгуу судлал — аливаа хэлний нутгийн аялгуу, аман аялгуу судалдаг хэл шинжлэлийн салбар
нутгийн аялгуу — нутаг нутагт хэлдэг аман яриа
Хэлц үг
Арьсны хэнгэргийг мянган дохиур дэлдэвч
Аялгуу хөгийг нэгэн дохиурт тогтоодог
Хоршоо үг
дуу аялгуу — дуу авиа
хөг аялгуу — хөгжмийн яруу сайхан хэмнэл
хэл аялгуу — хэл шинж. - газар нутаг, нийгмийн талаар нягт холбоо бүхий хэсэг бүлэг хүний харилцдаг тухайн хэлний салбар, мөн тэдгээр салбар хэлнүүдийн ерөнхий нэр
үг аялгуу — хэлний үндсэн нэгж болон түүний хэлэхүйн ялгаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.