аян
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг хэрэг зорилгын учир уналга, хөсөг хэрэглэн алсыг зорьж явах нь
- 2.хуучирсанЯвуулын дайн
- 3.шилжсэн утгаТодорхой зорилго тавьж уриалсан, хугацаа бүхий их ажил
- 1.аян шалтаг хорш. (ямар нэг зүйлээр шалтаг хийж, өөр үйл хэргээс зайлсхийх завшаан олох, далим болгох).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | аян |
|---|---|
| Харьяалахын тийн | аяны |
| Заахын тийн | аяныг |
| Өгөх орших тийн | аянд |
| Гарахын тийн | аянаас |
| Үйлдэхийн тийн | аянаар |
| Хамтрахын тийн | аянтай |
| Чиглэхийн тийн | аян руу |
| Олон тоо | аянууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аянд явах — алс явах, замд гарах
аянд ядрах — хол замд ядрах
аяны зардал — замын зардал, аяллын зардал
аяны тэмдэглэл — аялан явсан замын тэмдэглэл
урт аян — а.холын аян; б.шилж. унтах; в.цээр. үхэх
уртын аянд мордох — а.холын аянд мордох; б.шилж. бөх унтах; в.цээр. мөнх нойрсох
аян дайн — аль нэг этгээдийн эсрэг удаан үргэлжилсэн байлдаан
соёлын аян — соёлын ажил
сарын аян — сарын ажил)
Хэлц үг
аяны жолоо залах — чиглэх, явах
Одоогоос яг тавин нэгэн жил найман сарын өмнө Увс аймаг зүг аяны жолоо залснаа хуудас нь шарласан тэмдэглэлийн хуучин дэвтрээс... (Д.Цэвэгмид, Тэнгэрийн замаар).
аяны хүн таяг чирэх, адууны хүн уурга чирэх — хэрэг явдал тус тусын өвөрмөц онцлогтой байдаг гэсэн санаа
Би чамайг дагаж хөлд чинь үрэгдээд юу хийхэв. Аяны хүн таягаа, адууны хүн уургаа чирэх нь өлзийтэй байлгүй дээ.
↑ уртын аянд мордох
Аян нь урт
Ашиг нь хомс
Аян урт
Авц бага
Зүйр цэцэн үг
Аян нь урт
Ашиг нь хомс
Аяны хүн таяг чирэх
Адууны хүн уурга чирэх
Айлын нохой хуцлаа гээд аян жин зогсдоггүй
Хоршоо үг
аян жин — олон хоногоор хол явах жин тээвэр
аян шалтаг — ямар нэг зүйлээр шалтаг хийж, өөр үйл хэргээс зайлсхийх завшаан олох, далим болгох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.