баа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Торгууль, хөнгөн шийтгэл
- 2.Зэм, зэмлэл, ёс журам зөрчсөний шийтгэл
- 1.Хулс; зуун үет
- 2.Хулсаар хийсэн зүйл
- 3.Хулс, бургас зэргээр сүлжиж хийсэн хашаа
- 1.Мухар таамаг, баримжаа, хий төсөөлөл
- 1.Бач, бааш
- 1.Баараа; саад тотгор, яршиг чирэгдэл.
- 1.Идээ бээр, бугласан муу идээр.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баа |
|---|---|
| Харьяалахын тийн | бааны |
| Заахын тийн | бааг |
| Өгөх орших тийн | баанд |
| Гарахын тийн | баанаас |
| Үйлдэхийн тийн | баагаар |
| Хамтрахын тийн | баатай |
| Чиглэхийн тийн | баа руу |
| Олон тоо | баанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бааны мал — торгуулийн мал
баа хүртэх — зэмлэл хүртэх, зэмлүүлэх
баа мазаалай — амьт. - хулсны баавгай
баа шилбүүр — хулсан шилбүүр
баа ташуур — хулсан ташуур
баа замба — хашаа хороо барихад хэрэглэх хулс
хар баагаар — хар таамгаар
баатай хүн — бачтай хүн
баатай этгээд — бааштай этгээд
Хоршоо үг
ял баа — шийтгэл, гэсгээл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.