баавгай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Хүч их, бие том, урт үстэй, бүдүүн хөлтэй, ааш догшин, сүүгээр бойжигч, махчин араатан
- 2.шилжсэн утгаБусдаас хүч чадлаар илэрхий давуу, илт давамгай.
Англи утга
- нэр үгbear
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баавгай |
|---|---|
| Харьяалахын тийн | баавгайн |
| Заахын тийн | баавгайг |
| Өгөх орших тийн | баавгайд |
| Гарахын тийн | баавгайгаас |
| Үйлдэхийн тийн | баавгайгаар |
| Хамтрахын тийн | баавгайтай |
| Чиглэхийн тийн | баавгай руу |
| Олон тоо | баавгайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өтөг баавгай — эр баавгай
цагаан баавгай — хойд мөсөн туйлд амьдардаг том биетэй, хар хамар, тавагтай, цагаан өнгөтэй баавгай
хүрэн баавгай — бие том, усанд умбаж чаддаг, ойд амьдардаг хүрэн өнгөтэй баавгай
баавгайн домти — баавгайн цөс
баавгайн ичээ — баавгайн өвөлжих оорхой нүх
Хэлц үг
Баавгай
Бас хүн болох гэв гэх шиг
Баавгай барст халдав гэх шиг
Бадарчин банчинд яахав
Баавгай шиг харцтай
Үнэг шиг овтой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.