баадуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Оньсон хөдөлгүүрийг ажиллуулах уян харимхай төхөөрөмж; эрчлүүр
- 1.Тэнэгдүү марзан зан;
- 2.Хөөргөн сагсуу.
- 1.ургамалТос гарган авдаг нэгэн зүйл мод
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баадуу |
|---|---|
| Харьяалахын тийн | баадууны |
| Заахын тийн | баадууг |
| Өгөх орших тийн | баадууд |
| Гарахын тийн | баадуунаас |
| Үйлдэхийн тийн | баадуугаар |
| Хамтрахын тийн | баадуутай |
| Чиглэхийн тийн | баадуу руу |
| Олон тоо | баадуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цагны баадуу — цагны эрчлүүр
баадуу нь сулрах — а.цагны эрчлүүр сулрах; б.шилж. ааг омог нь намдах
баадууны тос — баадуу модны тос
Хэлц үг
баадуу нь сулрах — ааг омог нь намдах
Аавдаа хэд ташуурдуулснаасаа хойш баадуу нь суларсан бололтой. Агсам согтуу тавихаа ер больжээ.
баадуу нь чангарах — биеэ тоон сагсуурах
Хүний хийж чаддаггүй зүйлийг ганцаараа хийгээд олдошгүй шагнал авсан юм шиг л баадуу нь чангарчихаж.
баадууг нь чангалах — онгироох, хөөргөх
Энэ хэдэн залуус бие биенийхээ баадууг нь чангалаад хавиар нэг морин дээрээ хазгай сууж давхилдсан хүмүүс байх юм.
баадуутай хүн — а.хөөрүү, сагсуу хүн
Аав ээж л түүнийг баадуутай хүн, магтаалын үг хэлж онгироосны хэрэггүй гэлцээд байдаг байсан санагдана. б.эрч хүчээ шавхан ажилладаг хүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.