баас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны өтгөн ялгадас
- 2.шилжсэн утгаОгт хэрэггүй юм
- 1.Хүдэр хайлах, нүүрс түлэх зэрэгт гарах хатуу хаягдал, үлдэгдэл, илүүдэл
- 2.Чулуу, төмөрлөгөөс гарах бал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгexcrement, manure, shit
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баас |
|---|---|
| Харьяалахын тийн | баасны |
| Заахын тийн | баасыг |
| Өгөх орших тийн | баасанд |
| Гарахын тийн | бааснаас |
| Үйлдэхийн тийн | баасаар |
| Хамтрахын тийн | баастай |
| Чиглэхийн тийн | баас руу |
| Олон тоо | бааснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
баас алдах — а.өтгөнөө ойр ойрхон гаргах; б.шилж. үхтэлээ айх
баас хатах — өтгөн хэтэрхий агшуун болж, хялбар гарахгүй болох
баас гарах — а.хүндээр бие засах, өтгөн мөр үзэх, б.шилж. машид айх; в.шилж. үйл ажлын муу дутагдал илрэх
нохойн баас — а.нохойн гариг; б.доромж. аливаа юмыг дорд үзэж хэлэх үг
үхсэн баас — доромж. - ер хэрэгцээгүй, огт хэрэггүй, юу ч биш
нүүрсний баас — нүүрсний хаягдал
хүдрийн баас — хүдрийн шаар
билүүний баас — юмыг билүүдэхэд норгосон билүүнээс гарах бал
зэсийн баас — зэсийн бал
төмрийн баас — төмрийн бал
Хэлц үг
баас горьдсон нохой шиг — арга нь тасарсан, цөхрөнгөө барсан байдал
борвины нь баас арилаагүй — хүүхдээрээ, бага балчир, туршлагагүй
баас алдах — үхэтлээ айх, машид айх
Буланд шахаж, хүзүүнд хутга тулгахаар нь 50 жилийн минь амьдрал нүдний өмнө зурайгаад, ингээд л үхэх юм байна гээд баас алдсан шүү би тэр үед.
баасыг нь базаж, шээсийг нь шавхрах — өсгөж бойжуулах
Хүний өөрийн гэж ялгахгүй энэ хүүхдүүдийг чинь би баасыг нь базаж, шээсийг нь шавхарч хүн болгосон.
баастай бурхан — а.бурхны дайтай үнэлэгддэг, эрх танхи хүүхэд
Өвгөн үнэгчлэн унтаж байгаа манцуйтай ачаа зааж “Манай ёстой нэг баастай бурхан”-даа гэж өхөөрдөв (Г.Аким, Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь). б.эрхэм дотно
↑ борвиндоо баастай
↑ борвины нь баас арилаагүй
↑ бяруу болоогүй байж бухын баасаар баах
↑ гонжийн жоо голионы баас
↑ нохой баас идэхээ гээхгүй
↑ нохойн баас
↑ үхрийн баас шиг
↑ үхсэн баас
↑ хамарт нь баас түрхсэн юм шиг
↑ хамартаа баас түрхчихсэн юм шиг
↑ ядсан нохойд хатсан баас
↑ хөлс баасаа гоожуулах
↑ хөлс баасыг нь гоожуулах
Баас атгасан хүн гар угаана
Бал барьсан хүн гар долооно
Баас хатавч өмхийгөө тавихгүй
Баас хатавч үнэр гарахаа байхгүй
Бал баривал гараа долооно
Баас баривал гараа угаана
Хоршоо үг
баас хоргол — аргал хоргол
баас шивх — өтөг, малын хөрзөн
баас шээс — өтгөн шингэн мөр, ялгадас
Үгийн гарал
From Proto-Mongolic *baxa- (“to defecate”). See баах (baax, “to defecate”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.