багана
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг тулж тулгуурлах зүйл
- 2.Хамрын хоёр нүхний хоорондох тулгуур хэсэг
- 3.Хилийн тэмдэг, шон
- 4.шилжсэн утгаБат түшиг, тулгуур.
- 5.багана буюу цамхагийн хэлбэртэй ойролцоо босоо өндөр
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcolumn, pillar, post, pole
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | багана |
|---|---|
| Харьяалахын тийн | баганан |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | баганад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | баганатай |
| Чиглэхийн тийн | багана руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
байшингийн багана — байшингийн тулгуур
гэрийн багана — гэрийн тулгуур
хамрын багана — хамрын хоёр нүхний хоорондох тулгуур
хилийн багана — хилийн тэмдэгт шон
Хэлц үг
Баатар эр болгоход балчир багаас нь
Багана тулгуур болгоход нялзрай багаас нь
Ялзарсан модоор
Багана хийж болдоггүй
Хоршоо үг
багана тулгуур — тулах юм, тулгуур болох юм
нуруу/нуруу багана — хөндлөн болон уртааш мод
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.