багш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрдэм ном заан сурган хүмүүжүүлэгч хүн
- 2.Их хүнийг хүндэтгэх үг
- 3.Шинжлэх ухааны онолыг үндэслэж олноо дуурьссан аугаа их үйлсийг удирдан жолоодогч, суут авьяас билиг бүхий их хүн.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгteacher
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | багш |
|---|---|
| Харьяалахын тийн | багшийнW |
| Заахын тийн | багшийгW |
| Өгөх орших тийн | багшидW |
| Гарахын тийн | багшаасW |
| Үйлдэхийн тийн | багшаарW |
| Хамтрахын тийн | багштайW |
| Чиглэхийн тийн | багш руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
багшийн ач — багшийн гавьяа тус
ардын багш — багшийн хамгийн дээд цол
гавьяат багш — ажил үйлээрээ шалгарсан багшид олгох дээд цол
номын багш — ном заасан багш
гурван ачит багш — бурхны хөлгөн сударт санваар өгсөн, ном заасан, ном тавьсан багшийг, тарнийн хөлгөнд авишиг өгсөн, нууц ном, нууц увдисыг номлосон багшийг хэлнэ
Хэлц үг
мохооны багш — бусдыг аль нэг талаар үргэлж давж, мохоож байдаг хүн
Бага бол ихийн эх
Багш бол шавийн эх
Багахан эрдэмт магтаалд баясах
Багш лам сударт баясах
Багш лам суудалд баясах
Багахан лам магтаад баясах
Багш нь муу бол шавь нь муу
Багш нь ямар бол шавь нь тийм
Багш олдвол байшин хазгай
Урчууд олдвол гэр хазгай
Багш сайтай шавь бардам
Баатар сайтай цэрэг бардам
Багш хүний тэргүүнд нь түмэн бодис багтдаг
Баатар хүний цээжинд төрсөн нутаг багтдаг
Багш хэдий халтай бол
Шавь төдий зальтай
Бартаа сайтай үнэг бардам
Бэр зээ хоорондоо зөрөлдвөл элбэрэлгүйн ёр
Багш шавь хоёулаа хэрэлдвэл эрдэм сурахгүйн ёр
Зүйр цэцэн үг
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Багшаа голбол эрдэм холдоно
Будаагаа голбол гэдэс хоосорно
Хоршоо үг
багш шавь — эрдэм заасан хүн болон багшаар ном эрдэм заалгасан сурагч
Товчилсон үг
БМ — Багш Мэргэжилтэн
БОБНХ — Бүх Оросын Багш Нарын Холбоо
МБНХ — Монголын Багш Нарын Холбоо
ММБА — Монголын Математикийн Багш нарын Академи
ММБНА — Монголын Математикийн Багш Нарын Академи
МОХБНХ — Монголын Орос Хэлний Багш Нарын Холбоо
МОХБНХЗ — Монголын Орос Хэлний Багш Нарын Холбооны Зөвлөл
МОХУЗБНХ — Монголын Орос Хэл, Уран Зохиолын Багш Нарын Холбоо
МОХУЗБНХЗ — Монголын Орос Хэл, Уран Зохиолын Багш Нарын Холбооны Зөвлөл
МЯХБНХ — Монголын Япон Хэлний Багш Нарын Холбоо
ОХБНМХ — Орос Хэлний Багш Нарын Монголын Холбоо
ЯХБНХ — Япон Хэлний Багш Нарын Холбоо
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠪᠠᠭᠰᠢ (baɣsi, “scholar”), from Middle Mongol ᠪᠠᠭᠰᠢ (baɣsi), ᠪᠠᠭᠱᠢ (baɣši) / ꡎꡢ ꡚꡞ, ultimately from Middle Chinese 博士 (pak dzri^X, “scholar”). Cognate with Khamnigan Mongol багши (bagshi), Buryat багша (bagša), Kalmyk багш (bagş), Daur bakx. Compare also Manchu ᠪᠠᡴᠰᡳ (baksi).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.