бад
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бад модны навчны дүрстэй төсөөтэй нэгэн зүйл хээ зураг, юмны зах хөвөөг чимэглэх ба зулын цөгцний суурь болон бурхны шавдан тэргүүтэнд урласан байдаг, бадма гэсэн төвд үгийг товчилсон хэлбэр
- 1.Хүнд нягт, бөх боргил.
- 1.бад мод урга. (Энэтхэгт ургадаг бөгөөд нэгэн үндэснээс мөчирлөн гарч, мөчрүүд нь бүдүүрсээр биеэ даахгүй болж, газар хүрээд дахин үндэслэн тэндээсээ дахин мөчирлөн, мөчир нь бас дахин үндэслэх зэргээр газрын хөрс даган нүүж ургадаг халуун орны том навчтай мод; олон хөлт мод).
- 1.бад хар (хав хар).
- 1.бад байраг хорш. (хөлийн эрхий хуруу).
- 1.эд бад хийх (а.үрэн таран хийх, эвдэж устгах; б.хороох, хөнөөх).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бад |
|---|---|
| Харьяалахын тийн | бадын |
| Заахын тийн | бадыг |
| Өгөх орших тийн | бадад |
| Гарахын тийн | бадаас |
| Үйлдэхийн тийн | бадаар |
| Хамтрахын тийн | бадтай |
| Чиглэхийн тийн | бад руу |
| Олон тоо | бадууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бад хээ — бадам цэцгийн дэлбээн хээ
бад хээтэй торго — бадам цэцгийн дэлбээн хээтэй торго
бадтай цөгц — бад хээтэй цөгц
Хоршоо үг
бад байраг — хөлийн эрхий хуруу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.