бадам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бурхны суурингийн эргэн тойрон товойлгон хийсэн бадам цэцгийн дүрстэй нэгэн зүйлийн хээ;
- 2.шилж. Дэн, зулын голд цогцлох цэцэг мэт багшмал хөө
- 1.ургамалУдвалын аймгийн, балчиг шавартай усанд ургадаг, маш гоёмсог, тансаг сайхан цэцэг; бадамлянхуа
- 1.амьтанЦэнгэг уснаа орших, хүн амьтны цус сорж амьдардаг нэгэн зүйл хорхой, эмнэлэгт цус шингэрүүлэхээр хэрэглэнэ.
- 1.Орой дээрээ сэрээ даруулга, угалз бүхий хоёр чихэвч, шил саравчтай монгол үндэсний нэгэн зүйлийн малгай.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бадам |
|---|---|
| Харьяалахын тийн | бадмын |
| Заахын тийн | бадмыг |
| Өгөх орших тийн | бадамд |
| Гарахын тийн | бадмаас |
| Үйлдэхийн тийн | бадмаар |
| Хамтрахын тийн | бадамтай |
| Чиглэхийн тийн | бадам руу |
| Олон тоо | бадмууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бадам хайчлах — а.бадамлан цогцлох; б.хөө арилгах
зулын бадам — зулын цэцэг
алтан бадам — урга. - өнгө шар, бад хэлбэртэй нэгэн зүйл цэцэг
Хэлц үг
Бадам лянхуа цэцэг
Балчиг шавраас ургана
Бадам лянхуа цэцэг боловч усгүй бол ургахгүй
Богд мэргэн хүн боловч үзэхгүй бол мэдэхгүй
Бадам цэцгийн нахиа зөөлөн
Бага хүүхдийн гар зөөлөн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.