бадарчин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанБадар гуйгч хүн, бадар аягатан;
- 2.хуучирсанБуян хийхээр олноос нэмэр, хандив гуйж явдаг, хавчиг үүрэг үүрсэн, нэг буюу хоёр таяг мод барьсан хүн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бадарчин |
|---|---|
| Харьяалахын тийн | бадарчны |
| Заахын тийн | бадарчныг |
| Өгөх орших тийн | бадарчинд |
| Гарахын тийн | бадарчнаас |
| Үйлдэхийн тийн | бадарчнаар |
| Хамтрахын тийн | бадарчинтай |
| Чиглэхийн тийн | бадарчин руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
Баавгай барст халдав гэх шиг
Бадарчин банчинд яахав
Бадарчин баярлах цаг болоогүй
Бадарчин явахаараа айлгадаг
Ямаа бахирахаараа айлгадаг
Баян хүн наян гэмтэй
Бадарчин хүн насандаа гэмтэй
Баян хүн ноёноос айхгүй
Бадарчин хүн нохойноос айхгүй
Баян хүнд арван зовлон
Бадарчин хүнд нэг зовлон
Баян хүнд бялдууч олон
Бадарчин хүнд басагч олон
Баян хүнд ноён гэм
Бадарчин хүнд үхдэл гэм
Баян хүний нэг цагийн хоол
Бадарчин хүний нэг жилийн хүнс
Баян хүний өгөх нь худал
Бадарчин хүний тарни нь худал
Баян хүний унага даага элмэг
Бадарчин хүний үг хэлмэг
Туулай жимээрээ
Бадарчин замаараа
Зүйр цэцэн үг
Бадарчин явсан газар балагтай
Батгана суусан газар өттэй
Бадарчны бөгс баастай
Баяны бөгс тостой
Хоршоо үг
бадарчин савираачин — орон гэргүй тэнүүлчин
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.