баз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төрсөн эгч дүү хоёрын нөхрүүд
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баз |
|---|---|
| Харьяалахын тийн | базын |
| Заахын тийн | базыг |
| Өгөх орших тийн | базад |
| Гарахын тийн | базаас |
| Үйлдэхийн тийн | базаар |
| Хамтрахын тийн | базтай |
| Чиглэхийн тийн | баз руу |
| Олон тоо | базууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гуя баз — а.нэг эхнэрийн хоёр нөхөр; б.шилж. нэг эмэгтэйтэй нууцаар нөхөцсөн эрэгтэй хүмүүс
Хэлц үг
Баз баздаа амраг
Азарга байдсандаа амраг
Байдсан гүү унагандаа амраг
Баз баздаа янаг
Азарга баасандаа янаг
Баз барж чаддаг
Батгана хазаж чаддаг
Баз хоёрын байр нэг
Балт сүхний дууриан нэг
Баз хүмүүсийн байр нэг
Баглагар модны сүүдэр нэг
Балт сүхний цуурай нэг
Хур тарган эцдэггүй
Хурга үр салдаггүй
Баз тарган эцдэггүй
Багын үр салдаггүй
Зүйр цэцэн үг
Баз хоёрын байр нэг
Балт сүхний дууриан нэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.