барилга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цогцлоон барьж байгуулсан зүйлийн ерөнхий нэр
- 1.Баривчилгаа
- 1.хуучирсанЛам нарт барьж өргөх юм, өглөг, өргөл барьц;
- 2.хуучирсанБарьц, эхнэр авахад өгөх эд таваар
- 1.хэсэг газарт суурин байгуулсан, дээвэр, туурга, багана бүхий байгууламж
- 2.тодорхой үйлчилгээ үзүүлдэг эсвэл тодорхой үйлдвэрлэл явуулдаг барилга эсвэл газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbuilding (structure); construction (process)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | барилга |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | барилгад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | барилгатай |
| Чиглэхийн тийн | барилга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
барилгын зураг — барилгын хэлбэр дүрс, хэмжээ, бүтэц, түүний орчны байдлыг нарийвчлан үзсэн зураг
барилгын ухаан — барилгын материал, бүтэц, барилга барих зураг төсөл, ур маягийг нь судлах ухаан
барилга барих — байшин босгох
уран барилга — барилгын урлал
барилга авах — инж авах
барилга өгөх — инж өгөх
барилга хүргүүлэх — инж хүргүүлэх
Хоршоо үг
барилга байгууламж — байшин барилга
байшин барилга — тусгай зураг төслийн дагуу барьж босгосон томоохон байгууламж
барилга тавилга — бариа тавиа, баривчилгаа
Товчилсон үг
БА — Барилга, Архитектур
БААС — Барилга Ангийн Аймгийн Салбар
БАК — Барилга, Архитектурын Комисс
БАТХУХ — Барилга Архитектур, Техник Хяналтын Улсын Хороо
БАФ — Барилга, Архитектурын Факультет
ББМҮЯ — Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яам
БЗК — Барилга Засварын Контор
БЗМБ — Барилга Засварын Механизмын Бааз
БЗНТ — Барилга Засварын Нэгдсэн Трест
БЗТГ — Барилга Захиалагчийн Төлөөлөгчийн Газар
БЗХО — Барилга Захиалга, Хөрөнгө Оруулалт
БИДС — Барилга Инженерийн Дээд Сургууль
БИС — Барилга Инженерийн Сургууль
БИФ — Барилга Инженерийн Факультет
БОМБ — Барилга, Ой, Мод Боловсруулах
БОМБҮ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэр
БОМБҮАҮЭ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэрийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэл
БОС — Барилга, Орон Сууц
БОСАА — Барилга, Орон Сууц Ашиглалтын Алба
БОСАГ — Барилга, Орон Сууц Ашиглалтын Газар
БОСАХ — Барилга, Орон Сууц Ашиглалтын Хэлтэс
БОСХ — Барилга, Орон Сууцны Хэлтэс
БУА — Барилга Угсралтын Ажил
БУК — Барилга Угсралтын Комбинат
БУНБ — Барилга Угсралтын Нэгдсэн Бригад
БХБК — Барилга, Хот Байгуулалтын Комисс
БХБЯ — Барилга, Хот Байгуулалтын Яам
БЦСЗА — Барилга, Цахилгаан Сантехникийн Засварын Анги
БЦСЗК — Барилга, Цахилгаан Сантехникийн Засварын Контор
ГХББ — Гавшгай Хөдөлмөрийн Барилга Байгууламж
ДХБЦСЗК — Дархан Хотын Барилга, Цахилгаан, Сантехник Засварын Контор
ЗБА — Зам, Барилга Ашиглалт
ЗБАА — Зам, Барилга Ашиглалтын Анги
ЗТБХБЯ — Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам
ИБОС — Их Барилга, Орон Сууц
ИБОСХ — Их Барилга, Орон Сууцны Хэлтэс
НАБТ — Нийгэм Ахуйн Барилга Трест
ТТБТ — Техник Туслалцааны Барилга Трест
УААБУК — Усны Аж Ахуйн Барилга Угсралтын Контор
УБЗИ — Улсын Барилга Зургийн Институт
- … болон өөр 8
Үгийн гарал
барих (barix, “to build”) + -лга (-lga)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.