баян
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Элбэг дэлбэг, чинээлэг
- 2.шилжсэн утгаСүүл, эцэс
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрrich, luxuriant, abundant, opulent, splendid, affluent, wealthy, prosperous
- нэр үгprofusion, wealth, abundance
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баян |
|---|---|
| Харьяалахын тийн | баяныW |
| Заахын тийн | баяныгW |
| Өгөх орших тийн | баяндW |
| Гарахын тийн | баянаасW |
| Үйлдэхийн тийн | баянаарW |
| Хамтрахын тийн | баянтайW |
| Чиглэхийн тийн | баян руу |
| Олон тоо | баянуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
баян хүн — хөрөнгөтэй хүн, чинээлэг хүн
хур баян — үе улиран хуримтлуулж хадгалсан эд хогшилтой хүн
баян чинээлэг — хөрөнгөлөг, элбэг хангалуун
баян ходоод — а.дааганы уралдаанд хамгийн сүүлд ирсэн даага; б.шилж. ажил хөдөлмөр, уралдаан тэмцээнд сүүл барьсан, эцэст орсон
баян түрүү — малын алганаг орчмын мах
баян сав — баян хот
баян хуур — хөгжим. - а.нэг зүйл авсаар бадралт баг бишгүүр; б.гурван эгнээ даралт бүхий хөгжмийн зэмсэг
Хэлц үг
нударган баян — а.ядуусыг дарлан мөлжих баян этгээд; б.үе дамжсан хөрөнгөтөн
баян хангай цээр — чоно
Бааран хүнийг нохой хазахгүй
Баян хүнийг ноён хөөхгүй
Баатар хүн нэг суманд
Баян хүн нэг зудад
Баатар хүн нэрээрээ
Баян хүн эдээрээ
Баатар хүн тэнэг бол балмад
Баян хүн харамч бол бирд
Баатар хүн цустай
Баян хүн тостой
Баатар ч гэсэн буурах өдөр байдаг
Баян ч гэсэн доройтох цаг байдаг
Барлаг хүний гар
Баян хүний мэдэлд
Башир хүнтэй бүү нөхөрлө
Баян хүнд бүү зусард
Баян айл баасаа хатаана
Ядуу айл аргалаа хатаана
Баян байхад нь бал
Буурсан хойно нь хор
Баян баянд мод баян
Баатар баатарт гар баатар
Баян би гэж бүү бардамна
Баатар би гэж бүү омогш
Баян болж явбал бардам сэтгэл хичээлтэй
Баахан болж явбал гуниг сэтгэлд хичээлтэй
Баян боловч нэгэн зудыг даахгүй
Баатар боловч нэгэн сумыг даахгүй
Баян болох арвилснаас
Эрдэмтэн болох номоос
Баян буянтай явахад
Хайрлаж гамнах нь бэрх
Хоосон хувхай явахад
Олж долоох нь бэрх
Баян гэгч мөнх биш
Зарц гэгч заяа биш
Баян гэгч үргэлж биш
Баатар гэгч мөнх биш
- … болон өөр 146
Зүйр цэцэн үг
Баян хүн нэг шуурганд
Баатар хүн нэг суманд
Баян айл баасаа хатаана
Ядуу хүн аргалаа хатаана
Хоршоо үг
баян тарган — элбэг ангалуун, дутагдах гачигдах зүйлгүй
Үгийн гарал
From Classical Mongolian ᠪᠠᠶᠠᠨ (bayan), from Middle Mongol ᠪᠠᠶᠠᠨ (bayan), from Proto-Mongolic *bayan, from Proto-Turkic *bāy. Cognate with Buryat баян (bajan), Kalmyk байн (bayn), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.