бие
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн, амьтан, ургамлын цогц эрхтэн, махбод
- 2.Юмны тал, хэсэг, зүг чиг
- 3.шилжсэн утгаБялдар, шинж байдал
- 4.шашинБод биеэр үйлдэх үйлийн нэр
- 5.хэл шинжлэлҮйлийн эзэн
- 6.харилцааны гол зурвас
Англи утга
- нэр үгbody, physique, stature, figure, torso
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бие |
|---|---|
| Харьяалахын тийн | биеийнW |
| Заахын тийн | биеийгW |
| Өгөх орших тийн | биедW |
| Гарахын тийн | биеэсW |
| Үйлдэхийн тийн | биеэрW |
| Хамтрахын тийн | биетэйW |
| Чиглэхийн тийн | бие рүү |
| Олон тоо | биесW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бүх бие — хөвчин бие
бие барах — нас нөгчих, үхэх
бие боловсрох — а.насанд хүрч, бие эрхтэн өсөх, төгс боловсрох; б.шилж. цэцэг өвчнөөр өвдөж өнгөрөх, энэ өвчнөөр дахин өвдөхгүй болох
бие даах — ямарваа үйлийг бусдын дэмгүйгээр өөрөө хийж чаддаг болох
бие давхар — жирэмсэн, хөл хүнд
бие зайлах — буруулах
бие засах — өтгөн, шингэн мөр үзэх
бие нялхрах — тамирдаж ядрах
бие хүнд — а.тамир сул; б.шилж. жирэмсэн
биед хүрэх — насанд хүрэх
биеийн байцаалт — хүний намтар түүх, ажил мэргэжлийг бичсэн баримт, үнэмлэх
биеэ барих — а.ямар нэг үйл ажилд болгоомжлох; б.хичээх, тэсэх, тэвчих
биеэ оторлох — ажил хөдөлмөрөөс зайлсхийн, биеийн амрыг харж зүгээр суух
биеэ тоох — өөрийгөө ихэд бодох
биеэ үнэлэх — а.биеэ тоох; б.садар самуун явдлаар мөнгө олох
биеэ халаах — ажил, спортод биеэ бэлдэх
гон бие — цорын ганц
биений юм — эмэгтэйчүүдийн сарын тэмдэг
бие бялдрын хүмүүжил — хүний хүмүүжлийн бүрэлдэхүүн хэсэг
уулын ар бие — уулын ар этгээд
баруун бие — баруун этгээд
их бие — аливаа юмны гол хэсэг
бие бялдар — биеийн төрх байдал
бие сэтгэл — санаа бодол
бие төлөв — а.хүний байр байдал; б.хүний гадаад төрх
бие тэгш — цогцос өвтэгш
бие хар — биеийн хэлбэр галбир болон бусад зүйл
биеийн тамир — бие махбодыг сайжруулахын тулд төрөл бүрээр хийх дасгал
биеийн гурван нүгэл — амьтан алах, хулгай хийх, буруу хурьцал
нэгдүгээр бие — би
хоёрдугаар бие — чи
гуравдугаар бие — тэр
Хэлц үг
биеэ чагнах — өөрийгөө өвдөж байна уу гэж үргэлж санаа зовж явах
би бараатай — биеэр өндөр бүдүүн
Харахад бие бараатай, нүд хөмсөг сайтай, чийрэг бадриун сайхан эр хүн шүү.
бие барах — нас нөгцөх, үхэх, үгүй болох, талийх, өөд болох
Хүдэр даян аваргыг бие барсны хойно зодог шуудгийг нь манай нутгийн нэгэн сайн эр сэм хулгайлан авчирснаар Сайн Ноён Хан аймаг бөхтэй болсон гэлцдэг юм даа. Хүү минь (Д.Цэдэв, Улаан хамбан зодогт буюу тавын даваа).
бие биенийхээ бөгсөн дээр шар эсгий нөмрүүлэх — алдаа дутагдлыг нь халхлан далдлах
Одоо нэгэнт болоод өнгөрсөн хэрэг. Бие биенийхээ бөгсөн дээр шар эсгий нөмрүүлэх гэж байгаад бүгд хэрэгт унах гээ юу?
бие гүйцэх — нас гүйцэж эрийн цээнд хүрэх
18 нас хүрч, бие гүйцээд аавынхаа гэрээс гарна даа.
бие даах — ямарваа үйлийг бусдын дэмгүйгээр өөрөө хийж чаддаг болох
Охин чинь чамаас өөр хүн болжээ. Толгойгоо мэддэг бие даасан хүн болж шүү (Л.Түдэв, Нүүдэл суудал).
бие давхар/шалтагтай/шалтгаантай — жирэмсэн
Батаагийн эхнэр бас бие давхар хэзээ язаагүй нярайлах ажээ (С.Бадраа, Нисгэгч).
Нэг хэсэгтээ баян айлын хүргэн гэсэн сайхан нэр зүүж, хамаг ажлыг нь өөрийн юм шиг хийж явтал эхнэр нь бие шалтагтай болжээ, хоёр биедээ хэчнээн хайртай халамжтай байсан ч алаг хорвоо огтхон ч хайрласангүй ширүүн авирлаж өөдсөн чинээ нялх үртэй нь орхиод хонгор бүсгүй нь ертөнцөөс хальсан билээ (Н.Банзрагч, Зам).
Энэ хооронд Намуу бие шалтгаантай ч гэсэн хонио хариулаад гэрийн хамаг ажлыг хийнэ (С.Удвал, Баатар).
бие зайлах — буруулах, хэрэг явдлаас холхон явах
Муу ч бай, сайн ч бай баатарлаг амьтан болох гээд наагуур цаагуур гүйж байхаар бие зайлж, элдэв хэргээс холуур байх хэрэгтэй.
бие нурах — үхэх
Үүл мэт бие минь нурж одвол улс Монголыг чинь хэн захирах юм бэ? (МНТ).
бие хазгай — онгироо сагсуу
Азарга унасан хүн бие хазгай.
бие хүндрэх — а.тамир алдаж хөдлөх дургүй болох
Өчигдөржин булартлаа ажил хийсэн. Өнөөдөр тэгсэн би хүндрээд хөдлөхөөс хэцүү санагдаад сууж байна. б.жирэмслэх
бие эцэслэх — нас барах, өөд болох
Хөгшин буурал эцэг нь бие эцэслэхээсээ өмнө олон зүйлийг захиж үлдээсэн дээ.
биегүй болох — архаг өвчтэй болох, өвчин хуучтай болох
Чи ингэж яваад биегүй болчихвол яах юм бэ гэж эрсхэн хэлэв (Н.Банзрагч, Зам).
биеийн бөх — биеийн хүчин чадлаар
Биеийн бөхөөр нэгийг давах.
биеэ барих — а.тэвчих, тэсэх
Хэлсэн үгэнд нь уур хүрч, цохиод авмаар болсон ч муу охин дүүгээ бодож биеэ барилаа. б.өөртөө анхаарах
биеэ/бие даах — а.хэн нэгний шууд хамаарлаас гарах, толгой мэдэн амьдрах
Охин чинь чамаас өөр хүн болжээ. Толгойгоо мэддэг биеэ даасан хүн болж шүү (Л.Түдэв, Нүүдэл суудал). б.ямарваа үйлийг бусдын дэмгүйгээр өөрөө хийж чаддаг болох
биеэ оторлох — (үл тааш.) ажил хөдөлмөрөөс зайлсхийн, биеийн амрыг харж зүгээр суух
Зуд болбол олон дээр, дайн болбол улс дээр гэгчээр улс гүрнээрээ тэгж чармайж зүтгэж байхад биеэ оторлож суух шиг адгийн юм байхгүй гэдгийг би тэгэхэд ойлгосон (С.Эрдэнэ, Дөрвийн бодол).
биеэ өргөх — өөрийгөө магтах
Олны анхааралд байх дуртайдаа ч тэр үү. Юм л болбол биеэ өргөөд хамраа сөхдөг боллоо.
↑ гон бие гозон толгой
↑ давхар биетэй болох
↑ тал бие
↑ чулуу шиг биетэй
↑ эр бие жагсах
Амь байвал бие байдаг
Бие байвал Бээжин байдаг
Бие байвал амьдрал байдаг
Бие асхан бол
Сүүдрийн хазгайгаас айхгүй
Бие баатар болбол нэг үеийн баатар
Билиг баатар болбол түмэн оны баатар
Бие байвал Бээжин байна
Бие байвал бэл байна
Бие байвал олохгүй юмгүй
Билиг байвал сурахгүй эрдэмгүй
Бие биедээ ноён
Бэтэг гэдсэндээ ноён
Бие биедээ тусалвал
Биедээ дайсан оруулахгүй
Бие биеийн зовуурыг мэдвэл
Бэлэвсэн эхнэрийн зовлонг мэднэ
- … болон өөр 64
Зүйр цэцэн үг
Бие баатар бол нэгэн үеийн баатар
Билиг баатар бол түмэн үеийн баатар
Бие өтлөвч санаа өтлөхгүй
Хоршоо үг
бие лагшин — бие тэнхээ, эрүүл энх
бие махбод — хүн, амьтан, ургамлын бие эрхтэн, бие цогц
бие байдал — бялдар байдал
бие тэнхээ — хүний бие махбод болон хүч тамир
Товчилсон үг
ББ — Бие Бүрэлдэхүүн
ОУБХХ — Олон Улсын Бие Хамгаалагчдын Холбоо
Үгийн гарал
From Classical Mongolian ᠪᠡᠶᠡ (bey-e), from Middle Mongol [Term?], from Proto-Mongolic *beje. Cognate with Buryat бэе (beje), Kalmyk бий (biy), etc. Compare also Yakut бэйэ (beye, “body; self”), Manchu ᠪᡝᠶᡝ (beye, “body”), Evenki бэе (bəje, “body; person”), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.