богд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Ариун тойн;
- 2.Эрдэм ухаан, суу билгээр олноос хэтийдэн онцгойрсон хүнд өргөмжилж олгодог цол
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | богд |
|---|---|
| Харьяалахын тийн | богдын |
| Заахын тийн | богдыг |
| Өгөх орших тийн | богдод |
| Гарахын тийн | богдоос |
| Үйлдэхийн тийн | богдоор |
| Хамтрахын тийн | богдтой |
| Чиглэхийн тийн | богд руу |
| Олон тоо | богдууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
номын богд — номын хаан
богд гэгээн — а.гэгээн эзэн; б.Богд хаан
богд лам — гэгээн лам
богд хаан — а.эзэн хаан; б.VIII Богд Жавзандамба хутагт
богд эзэн — хамгийн эзэн
Хэлц үг
Бадам лянхуа цэцэг боловч усгүй бол ургахгүй
Богд мэргэн хүн боловч үзэхгүй бол мэдэхгүй
Богд ухаантай боловч эмээс төрдөг
Буур бүдүүн боловч ингэнээс төрдөг
Богд хүн тэнгэр газарт итгэмжилнэ
Өчүүхэн хүн эд ашигт итгэмжилнэ
Бойтогтой хөлөөрөө
Богд уулыг өшиглөх
Бор нохойд идүүлчих үү юмаа
Богд эзэндээ өргөчих үү юмаа
Бухын хүзүүний мах
Богд эзний идээнээс амттай
Дацан дарагдаж
Богд булагдах
Хаан нь болдог хар гэр
Богд нь болдог бор гэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.