боомт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гадаад далайд гарах, орох хөлөг онгоц зогсох, буудаллахад зориулсан далай тэнгисийн эрэгт тусгайлан бэлтгэсэн газар
- 2.Зорчих, очих, явах замд тохиох саад тотгор
- 3.Хил нэвтрэх замын өртөө
- 4.Хэрэмд нэвтрэн ороход заавал дамжих хаалга
- 5.шилжсэн утгаЗангилаа, эгзэгтэй, чухал газар
Англи утга
- нэр үгport; harbour
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | боомт |
|---|---|
| Харьяалахын тийн | боомтын |
| Заахын тийн | боомтыг |
| Өгөх орших тийн | боомтод |
| Гарахын тийн | боомтоос |
| Үйлдэхийн тийн | боомтоор |
| Хамтрахын тийн | боомттой |
| Чиглэхийн тийн | боомт руу |
| Олон тоо | боомтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
далайн боомт — далайн эргийн зогсоол
боомт болох — саад болох
боомт тавих — саад тавих
хилийн боомт — хилийн гарц
боомт газар — гарц газар
боомт хаалга — халхавч хаалга
Зүйр цэцэн үг
Эгзэгтэй
Чухал газар: буман хэргийн боомт нь нэг
Түмэн хэргийн товч нь нэг
Хоршоо үг
боомт ам — саад ам
боомт хавцал — саад хавцал
саад боомт — төвөг бэрхшээл учруулах зүйл
хаалт боомт — а.хаших, хориглох зүйл болон бэхлэлт; б.шилж. хүний өөрийгөө барих, удирдах чадвар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.