борви
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шагайт амьтны шагайн доорх бяцхан яс
- 2.Хүний өсгийн дээд бүдүүн шөрмөс, тахилзуур орчмын газар
- 3.шилжсэн утгаГутал, шаахайн дээд хэсэг
- 4.шилжсэн утгаХүний мууг үзэх гэж ул мөрөөр нь гэтэж ажиглах нь.
- 1.Айраг, цөцгий зэргийг хийх үйс, арьс зэргээр хийсэн бяцхан хөхүүр сав.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | борви |
|---|---|
| Харьяалахын тийн | борвины |
| Заахын тийн | борвийг |
| Өгөх орших тийн | борвид |
| Гарахын тийн | борвиноос |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | борвитой |
| Чиглэхийн тийн | борви руу |
| Олон тоо | борвинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
борвины яс — шагайн доорх яс
борви нахилзах — хөл нахилзах
борви тасрах — тахилзуур орчмын шөрмөс тасрах
борви нь цоорох — гутлын шагай орчмоор цоорох
Хэлц үг
борви бохирох завгүй — түр амрах завгүй, амсхийх чөлөөгүй
борви бохисхийх чөлөөгүй — амсхийх чөлөөгүй ажилтай байх
борви тэнийх — өсч торних
борвины нь баас арилаагүй — бага балчир, дэндүү залуу, туршлагагүй
борви бохирох — чөлөө зав, шамдуу
Гагцхүү Соном гуай баяжихын төлөө борви бохирохгүй хөөцөлдөвч төдий л баяжиж чадсангүй, бас л хүүхэн явчихсанаас хойш ажил бүхэнд дарагдаад сүүлийн үед баахан өөр бодолтой болжээ (Ш.Гаадамба, Тэрэгчийн хүү).
борви бохирох/бохисхийх завгүй/чөлөөгүй — түр амрах завгүй, амсхийх чөлөөгүй
Итгэлт үүрийн гэгээ цайхаас эхлээд үдшийн бүрэнхий болтол борви бохисхийхгүй юм хийж байдаг (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
борви тэнийлгэх — биеийн чилээг гаргах
Данзан сэтгэл ихэд хөдлөн жингийнхээ сүүлээс хөлийн дөрөөг борви тэнийлгэн босон харав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
борвиндоо баастай — алдаа хийдэг
Бушуу туулай борвиндоо баастай.
борвиндоо гишгэх — дийлэх, эрхшээх, боолчлох
Эцэстээ хаан эзэн чамайг хатуугаар хадраад, зөөлнөөр зүлгэж уран аашаараа хуурч, аргатаа оруулж аваад боолоо болгож борвиндоо гишгэе хэмээх арга болой (Инжаннаши, Хөх судар).
↑ бой нь арилж борви нь тэнийх
↑ бохирыг нь арилгаж, борвийг нь сунгах
Бой нь арилж
Борви нь тэнийх
Хоршоо үг
борви тойг — малын шагайн доорх болон дунд чөмөг шаантны уулзвар дээр байх бяцхан яс
борви шаант — шагайт чөмөгний яс
борви шийр — тойгны яс, шийр
борви шилбэ — шагайн доод талын яс болон шаант чөмөгний нарийн үзүүр хэсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.