булан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны өнцөг, сэжүүр
- 2.Үзвэр, сурталчилгааны зориулалтын газар
- 3.Тал хэлтэрхий, хэсэг
- 4.Буйд, бөглүү газар
- 1.Ямар нэг юм руу тохойрон түрж орсон газар
- 1.Усны тохойрч махирлан урсах газар
- 2.хоёр шулуун уулзах эсвэл огтлолцох цэг
- 3.гурван хавтангийн огтлолцол
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcorner
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | булан |
|---|---|
| Харьяалахын тийн | булангийн |
| Заахын тийн | буланг |
| Өгөх орших тийн | буланд |
| Гарахын тийн | булнаас |
| Үйлдэхийн тийн | булангаар |
| Хамтрахын тийн | булантай |
| Чиглэхийн тийн | булан руу |
| Олон тоо | булнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жинтүүний булан — жинтүүний өнцөг, шигшиг
нүдний булан — нүдний хажуу шанаа талын хэсэг
буланд тавих — а.Өнцөгт тавих; б.Байшин барилгын мухарт тавих
хэвлэлийн булан — сонины тусгай нүүр
улаан булан — хуучир. - соёл гэгээрлийн ажил явуулах газар
хууль сурталчлах булан — хууль сурталчлахаар тусгай тохижуулсан самбар, шүүгээ сэлт
булан талх — талхны өнцөг
булан тос — гүзээтэй тосны тал хэлтэрхий
буйд булан — буйд газар
тэнгисийн булан — тэнгисийн тохой
Хэлц үг
Булан газар сууж
Бүлээн будаа идэх
Бусдын шанаган доор аяга тосож явснаас
Булан гэртээ боол будаа идэж суусан нь дээр
Сохор улаан мөнгөний ч хэрэггүй
Булан цайны төвийн ч хэрэггүй
Хоршоо үг
булан догол — булан тохой, өнцөг
өнцөг/өнцөг булан — а.юмны зах сэжүүр; б.буйд бөглүү газар буюу алс газар
булан цулан — өнцөг бүр
булан тохой — а.юмны өнцөг хэсэг; б.гол мөрний мушгиран урсах хэсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.