бурантаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тэмээний буйлнаас уяж хөтлөх хоёроос гурван метр орчим урт нарийн дээс
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бурантаг |
|---|---|
| Харьяалахын тийн | бурантгийн |
| Заахын тийн | бурантгийг |
| Өгөх орших тийн | бурантагд |
| Гарахын тийн | бурантгаас |
| Үйлдэхийн тийн | бурантгаар |
| Хамтрахын тийн | бурантагтай |
| Чиглэхийн тийн | бурантаг руу |
| Олон тоо | бурантгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бурантаг хөтлөх — бурантгаас барьж явах
бурантаг залах — буйлны оосор хөдөлгөн залах
Хэлц үг
бурантагтай тэмээ шиг — гарын дор, хүний үгнээс гардаггүй
нусан бурантаг — нусгай хүүхэд
бурантаг дугтруулахгүй — шаардаж шавдуулахгүй, уриалгахны тухайд
Их л эвлэгхэн зантай, бурантаг дугтруулахгүй хэлснийг минь хийчихдэг тийм л туслах ажилтан авмаар байна даа.
бурантаггүй тэмээ — дур зоргоороо дэмийрэн аашлах буюу зөрүүдлэх хүн
Энэ хүүхдээ их дураар нь өсгөжээ. Бурантаггүй тэмээ шиг л аашлах юм.
↑ нусан бурантаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.