буруу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зөвийн эсрэг утга, тэрс, ташаа гажуу, гэдрэг
- 2.Солгой, зүүн
- 3.Цагийн зүүний эсрэг
- 4.Юмны ар тал, нөгөө этгээд;
- 5.Зөв биш
- 6.Ааш зангийн зөрүү гажуу, ёс бус
- 7.Алдаа, гэм, дутагдал
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрwrong
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | буруу |
|---|---|
| Харьяалахын тийн | буруугийн |
| Заахын тийн | бурууг |
| Өгөх орших тийн | бурууд |
| Гарахын тийн | буруугаас |
| Үйлдэхийн тийн | буруугаар |
| Хамтрахын тийн | буруутай |
| Чиглэхийн тийн | буруу руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
буруу номтон — а.шүтдэг шашинтай нь тэрс шашин; б.этгээд, гажууд зөрүү
буруу харах — цааш харах
буруу ном — үздэг номоос өөр үзэл санаа агуулсан ном
буруу санах — а.хар буруу санаа бодол агуулах; б.эндүү ташаа бодох
буруу гар — а.зүүн гар; б.шилж. эсрэг этгээд
буруу тал — солгой тал
морины буруу тал — мордохын эсрэг тал
нар буруу эргэх — нарны явдлын эсрэг
буруу энгэр — а.дотоод энгэр; б.солгой гар талд эсгэсэн энгэр, хүүхэд өвчин ороох зэрэгт дом болгож буруу энгэртэй дээл өмсгөнө
буруу ишлэх — шилж. - өөр тийшээ зүтгэх
буруу өсгөх — зөв биш хүмүүжүүлэх
Хэлц үг
буруу нь булчингаараа гарах — бүтэлгүй юм хийхэд өөрт нь эргээд гай болох
буруу ишилсэн сүх шиг — зөрүүд, адайр зантай
буруу дэвэх — буруу ажил хийх, санаачлах
Буруу дэвээд л эхэлсэн бол төгсгөлийн үр дүн нь тааруу л гарна даа.
буруу ишилсэн сүх шиг/мэт/адил — зөрүүд, мугуйд, өөрийнхөөрөө зүтгэх
Буруу ишилсэн сүх шиг чи ер нь яасан хүн бэ? Буурал худлаа хэлж байхыг хэзээ үзсэн хүн бэ (Ц.Гайтав, Дамдины Сүхбаатар).
Тэгээд ч тэр нэгэн өдөр уулын модны гэр рүүгээ явахдаа буруу ишилсэн сүх шиг заримдаа үг авдаггүй хүүдээ зөв үг хэлэх ухаан санаа толгойд нь орж ирсэнгүй, эзгүй хээр модны дэргэд усанд хөвсөн зомгол адил орхисонд хоног дараалж сэтгэл эмтрэн яваа билээ (Л.Чойжилсүрэн, Морин төвөргөөн).
↑ зүс буруу
↑ элэг буруу
Боолын хүүхдээс буруу тасрахгүй
Буруу хажуугаас сүүдэр тасрахгүй
Бор шаваг өсөвч мод болохгүй
Буруу номтон сүрдүүлэвч бодь мөрийг олохгүй
Борвио нугалбал чичрэх нь аргагүй
Буруу яривал хэлэгдэх нь аргагүй
Борвиороо зогсвол чичрэх нь аргагүй
Буруу яривал ичих нь аргагүй
Бугын эвэр урт ч модонд орооцолддоггүй
Буруу явдал олон ч өөрөө мэддэггүй
Будан татаад арилахад хөх чоно урвайдаг
Буруу ажлыг зэмлэхэд хөвсрөг хүн урвайдаг
Булгийн ус оргивч хүйтэн
Буруу санаатан инээвч худал
Булгийн усан булгилж байвч хүйтэн
Буруу санаатан инээж байвч хартай
Булхай буруугаар
Буруу нүдээр (үзэгдэх)
Булхай нь булчингаараа гарах
Буруу санаа нь амаараа гарах
Бурантгаа тасалсан тэмээ шиг
Буруу зөвгүй сэвсээ цацална
Буруу булхайн хажууд
Чоно бурханы хажууд
Буруу бурууд гурван буруу
Бухаа алаад дөрвөн буруу
Буруу бүхийг биенээсээ эр
Буян бүхнийг зовлонгоосоо эр
Буруу бүхнээ хэлээд
Зөвөө сонсох сайхан
Буруу замаар будаа тээвэл
Буцахдаа шороо тээнэ
Буруу замаар будаа тээгээд
Буцахдаа чулуу тээнэ
- … болон өөр 86
Зүйр цэцэн үг
Буруу харж уйлах
Зөв харж инээх
Бухын малтсан нуруундаа
Буруу явсан биедээ
Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс дор
Бурууд зөвгүй
Буруу замаар будаа тээвэл бусахдаа шороо тээнэ
Хоршоо үг
буруу гажуу — ёс бус, өөр гажуу
буруу зөрүү — андуу ташаа, зөрүү гажуу
буруу тэрүү — гажуу зөрүү
буруу сөөрөг — аливаа зүйлийн урсгал чигийн эсрэг, буруу зөрүү
буруу хазгай — алдаатай, зөв биш, эндүү ташаа
зэм буруу — гэм буруу
Үгийн гарал
Compare Kazakh бұрыс (burıs).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.