бурхан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.#нэршашинБуддын ёсны гэм бүхнийг тэвчиж, эрдэм бүхэнд төгс, хамгийг эрхшээсэн хүн
- 2.#нэршашинШашны ёсны илтгэл болсон олон сахиус шүтээн, бурхны дүрс бүхий хөрөг
- 3.#нэршашинБунхан
- 4.#нэршашинБөө мөргөлийн онгон савдаг, бургас бутны эзэн;
- 5.#нэршашиншилжсэн утгаЦэцэг өвчин
Англи утга
- нэр үгgod; Buddha
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бурхан |
|---|---|
| Харьяалахын тийн | бурхны |
| Заахын тийн | бурхныг |
| Өгөх орших тийн | бурханд |
| Гарахын тийн | бурхнаас |
| Үйлдэхийн тийн | бурхнаар |
| Хамтрахын тийн | бурхантай |
| Чиглэхийн тийн | бурхан руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бурхан багш — бурхан будда
бурхны ном — бурхны номлосон зарлиг
бурханд мөргөх — бурханд сүсэглэх
зурмал бурхан — бурхны зурмал хөрөг
зэс бурхан — бурхны зэс баримал
бурхан суварга — бунхан суварга
долоон бурхан од — орон - умардад орших долоон их од; долоон өвгөн
улаан бурхан — улаанууд өвчин
цагаан бурхан — цэцэг өвчин
Хэлц үг
бурхан ухаантай — маш ухаантай
бурхан болох цээр — нас барах
бурхант газар буг чөтгөр — сайны хажууд муу
бурхан болох — (цээр.) үхэх, нас барах
Ингэж байтал ам уруудан хээр морьтой хүн хурдлан давхиж ирээд тайжийг хармагц дэргэд нь ирж мориноос үсрэн бууж
бурхан болооч — талийгаач
Үгүй нээрэн бурхан болооч нарын хөсрий гавал наймалж, хар усанд хувь заяагаа өгснийхөө нүглийг хүн ингэж амсдаг байж (Д.Гармаа, Нүглийн нүд).
бурхан шиг тахих — (үл тааш.) хэт их өргөмжлөх, дэндүү их дээдлэх
Гэтэл Самдан ах шиг жаргалтай дураараа хүн байгаагүй. Чи түүнийг бурхан шиг тахисан (С.Эрдэнэ, Жаргах нас).
бурханы мэлмийд багтах — аврал аз дайрах, бурхан харах
Бурханы мэлмийд багтаж буух нь ч нэг юм буулаа (Б.Догмид, Хөх тэнгэрийн зарлиг).
бурханы оронд явах — (цээр.) үхэх
Ээж минь дараа жил нь бурханы оронд явчихсан юм (Л.Бадарч, Хүжийн гал).
бурханы оронд явуулах — (цээр.) алах
Аа тийм үү, та нар бас энэ улааны нохойг өмөөрнө үү, би та нарыг цөмийг чинь бурханы оронд явуулна даа (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).
бурханаа санаад үнсэж бузарлах — ямар нэгэн юманд хэт сайрхаж зохисгүйтэх
Чи ч нэмэр болохгүй нэмнээс л болох байхаа даа. Бурханаа санаад үнсээд бузарлана гэдэг шүү юм болж хүн амьтны нүүр түлэх байх гэж эмээж байна.
бурханаа шүтэх гээд дээр нь суух — хүндлэх гээд хүдэх, сайн санаагаар үйлдсэн боловч арга авцал нь зохисгүйтэж муу үр дүнд хүрэх
Юмны учир начрыг мэднэ ээ нэг байхгүй. Бурханаа шүтэх гээд дээр нь ч сууж мэдэхээр нөхөр дөө.
бурханы нүүрээс алт хусах — олж болшгүй зүйлээс олз хайх, ховдог авлигач хэтрэх
Ховдог шунахай зан нь дэндүү гэмээр байна. Бурханы нүүрнээс алт хусна гэж хэлж чадахаар л болоод байна шүү.
Борвин махаа булж идмээр залхуу
Бурхан тахилаа зольж идмээр залхуу
Булхайлж олсон олзоос
Бурхан сэтгэлийн гарз дээр
Буруу явдлыг
Бурхан тэнгэр ч таалахгүй
Бурхан арвидвал мөргөж амжихгүй
Буг арвидвал дарж амжихгүй
Бурхан байтлаа буруугаа мэдэхгүй
Мэргэн байтлаа зөрүүгээ мэдэхгүй
Бурхан байтлаа гурван хар бөгстэй
Бурхан бодож чөтгөр зүүдлэхгүй
Бурхан бурхан гэснээс
Бухаа тахисан нь дээр
Бурхан болох санаанаас
Баян болох заяанаас
Бурхан болсон хүнийг буянаар үд
Буруу хандсан дайсныг зэвсгээр үд
Бурхан гурвын тоонд дуртай гэх шиг
Бурхан гэгч эс сэжиглэвэл гэмшилгүй
Бурангуй гэгч эс хэрэглэвэл ялгүй
Бурхан өтөлбөл бунханд
Хүн өтөлбөл буланд
Бурхан сангаа
Хүн зангаа
Бурхан тэнгэрийг боловч
Балин тахилаар баясгадаг
Бурхан хүчтэй гээд нүдээ аних
- … болон өөр 21
Хоршоо үг
бурхан ном — шашны ном
бурхан шашин — гэм бүхнийг тэвчиж, эрдэм бүхнийг туулж, хамгийг эрхшээсэн хүн болон шүтлэг бишрэлийн нэгдмэл ойлголт, үзэл суртлын нэгэн зүйл давхарга; буддын шашин, шарын шашин
бурхан тахил — хүний итгэж бишрэн шүтээн болгосон зүйл
бурхан тэнгэр — хүний орчлонгийн бүх зүйлийг мэдэж захирах их хүч, түүний орших орон
Товчилсон үг
МБШТ — Монголын Бурхан Шашинтны Төв
Үгийн гарал
Borrowed from Old Uyghur 𐽼𐽳𐽾𐽲𐽰𐽺 (burhan, “Buddha”). The sense god is probably via the influence of Karakhanid بُرْخَنْ (burχan, “idol”), from the same source.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.