буур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нас гүйцсэн агтлаагүй эр тэмээ
- 2.шилжсэн утгаТом, томхон
- 1.Шаазан хийдэг наанги шороо.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | буур |
|---|---|
| Харьяалахын тийн | буурны |
| Заахын тийн | буурыг |
| Өгөх орших тийн | бууранд |
| Гарахын тийн | буурнаас |
| Үйлдэхийн тийн | буураар |
| Хамтрахын тийн | бууртай |
| Чиглэхийн тийн | буур луу |
| Олон тоо | буурнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
буур өвдөглөх — буур өвдөг нугалан суух
буур суух — буур ингэн дээр гарах
буур тавих — а.агтлаагүй эр тэмээг сонгон буур болгох; б.буурыг жаран сартайд нь хээлтүүлгэнд оруулах
орсон буур — ороо нь орсон буур
бууран саахуу — сүү, ус, идээ будаа хийх зориулалттай томоохон хэмжээний сав
бууран сав — орсон буурын дүрс хэлбэртэй гурваас таван литр орчим хэмжээтэй сав
Хэлц үг
буурын доорх шиг буруу тийш халайсан — гажууд зөрүүд зан
үхсэн буурын толгойноос амьд ат айх — сүр хүчтэй байх
↑ үхсэн буурын толгойноос амьд ат айх
Богд ухаантай боловч эмээс төрдөг
Буур бүдүүн боловч ингэнээс төрдөг
Буур тэмээ бурхиран гүйвэл
Бурантгаа сэтэлнэ
Буур үхдэг
Ботгоор босдог
Буур хөглөвөл
Буйлаа хугална
Буухиа ч гэсэн бууж морддог
Буур ч гэсэн шавж зооглодог
Бух өтөлбөл өлөнд
Буур өтөлвөл эрээнд
Бух шиг тошиж
Буур шиг хүрхрэх
Ухна шиг бүү бавтна
Буур шиг бүү галзуур
Зүйр цэцэн үг
Буурнаас айсан тайлаг
Буханд мөргүүлсэн бяруу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.