Үндсэн хэсэг рүү шилжих

бух

нэр үг/pʊx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠪᠤᠬ᠎ᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Агтлаагүй эр үхэр
  2. 2.
    шилжсэн утгаБөх, хүчтэй, бузгай том
IIнэр үг
  1. 1.
    цэрэгЦэргийн ангийн бүлэг; цэрэг дайны төхөөрөмж.
IIIнэр үг
  1. 1.
    хөх бух амьт. (бор шувууны багийн бидэртэй жижиг шувуу).
IVнэр үг
  1. 1.
    хуучирсанТариан талбайг урсгал устай холбосон шуудуу.

Англи утга

  • нэр үгbull (an uncastrated male bovine)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнбух
Харьяалахын тийнбухын
Заахын тийнбухыг
Өгөх орших тийнбухад
Гарахын тийнбухаас
Үйлдэхийн тийнбухаар
Хамтрахын тийнбухтай
Чиглэхийн тийнбух руу
Олон тообухууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • бух тавих — а.эр бярууг хөнгөлөхгүйгээр үлдээж эцэг мал болгох; б.бух хээлтүүлгэд оруулах

  • бух хэрэх — бух мөргөлдөхөөр уухилан шороо цацалж хүзүүгээ гүдийлгэн хялайн харалцаж зогсох

  • бухан бяруу — хоёр настай агтлаагүй эр үхэр

  • бух ноололдоон — тогл. - хоёр талаас шалбуур өмссөн бөх гарч, сарлагийн бух хөдөлгөөнөөр барилдах газарт очоод, халз тулан ноцолдож, далыг шороодсон нь дийлдэг нэг төрлийн барилдаан, чөлөөт бөхийн эртний хэлбэр гэж үздэг

  • бух тэрэг — галт тэрэгний хөдөлгүүр

Хэлц үг

  • бухын дуулга — бухын дагзны зузаан шир арьс

  • дөргүй бух — зөрүүд гөжүүд зан; учир мэдэхгүй мугуйдлан зүтгэдэг хүн

  • уулын буга үзээд унасан бухаа орхих — юманд хэт их санаархаж, хуучнаа умартах

  • бяруу болоогүй байж бухын баасаар баах — юу юуны туханд хүрээгүй байж их зан гаргах, аавын цээж гаргах

  • бухын доодхыг харж, үнэг турж үхэх — их юм мөрөөдөж, хоосон хоцрох

  • бухан хүзүү — гөжүүд бурангуй этгээд

    Зөрүүд зан нь хөдлөөд буруу хараад хэвтчихдэг бухан хүзүү байгаа юм. Эхлээд учир начрыг нь ойлгуулаад эвээр гуйгаад үзээрэй.

  • бухан хүзүү заах — а.гөжүүдлэх, буранхайлах, мэлзэх, луйвардах зэргийн

    Бухан хүзүү заагаад үгүй мэдэхгүй гээд л булзаад суучихсан. б.баян элбэг хөрөнгөнд эрдэж ихээр зарах

  • буханд ачсан ачаа шиг, буруу ишилсэн сүх шиг — зөрүүд

    Хэдэн удаа гуйгаад цусаар уйлсан ч хөдөлдөггүй, буханд ачсан ачаа шиг буруу ишилсэн сүх шиг зөрүүд бурангуй этгээд юм гэнэ.

  • бухандаа мөргүүлэх — муугаа үзэх, аюул гамшигт учрах

    Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр эцэс сүүлдээ бухандаа мөргүүлээд толгойгоо шаагаад сууна чинээ санасангүй.

  • бухын хамрыг нударгаар нүхлэх — а.бүтэшгүй зүйл

    Саальчид маань цөмийг нь хуваагаад авчихсан ийм үед дахин хуваарилалт хийнэ гэдэг бухын хамрыг нударгаар нүхлэнэ гэсэн үг (Цог сэтгүүл). б.хүнийг хэрэгт далдуур түлхэн унагах

  • ↑ бяруу болоогүй байж бухын баасаар баах

  • ↑ дөргүй бух

  • ↑ уулын буга үзээд унасан бухаа орхих

  • ↑ хэрсэн бух шиг

  • Буга албал баярлана

  • Бух үхвэл гомдоно

  • Бух гэтэл бяруу

  • Хөгшин гэтэл залуу

  • Бух дагаж

  • Бяруу өвсөнд хүрнэ

  • Бух өтлөвч бяруундаа зөв

  • Чоно өтлөвч ишгэндээ зөв

  • Бух өтөлбөл өлөнд

  • Буур өтөлвөл эрээнд

  • Бух сүргийн манлай

  • Буурал гэрийн манлай

  • Бух сүргийн хагастай тэнцэнэ

  • Буурал бүлийн ихэнхтэй тэнцэнэ

  • Бух тавибал нэг бяруу сүйднэ

  • Бошго тавибал нэг хөвгүүн сүйднэ

  • Бух тавибал нэг үхэр сүйднэ

  • Лам тавибал нэг хүүхэд сүйднэ

  • Бух тавибал үхрийн орз

  • Лам тавибал хүний гарз

  • Бух тавихдаа шинж

  • Буурцаг тарихдаа шил

  • Бух уух шар ус байхгүй атал

  • Бяруу уух шар ус хаанаас байх вэ

  • Бух хөгширвөл бярууны доог

  • Хүн хөгширвөл хүүхдийн доог

  • … болон өөр 20

Зүйр цэцэн үг

  • Буурнаас айсан тайлаг

  • Буханд мөргүүлсэн бяруу

  • Бухыг барьж болно

  • Бодлыг барьж болохгүй

Үгийн гарал

# From Proto-Mongolic *buka, compare Buryat буха (buxa), Kalmyk бух (bux). # A borrowing from Proto-Turkic *buka. Compare Old Turkic 𐰉𐰆𐰸𐰀 (buqa, “bull”), Turkish boğa. Possibly related to буга (buga, “stag”)

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.