буян
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Нүглийн эсрэг утга; эх болсон зургаан зүйл хамаг амьтныг үрийн үрд амгалан байлгахын төлөө бүтээсэн сайн үйлс
- 2.шилжсэн утгаАз жаргал, эдлэх хувь ерөөл, буяны үр шим, аз заяа, хишиг өглөг
- 3.шилжсэн утгаӨвөг дээдсийн өмчлүүлж үлдээсэн эд хөрөнгө
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгvirtue; goodness; moral excellence; merit; charity
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | буян |
|---|---|
| Харьяалахын тийн | буяныW |
| Заахын тийн | буяныгW |
| Өгөх орших тийн | буяндW |
| Гарахын тийн | буянаасW |
| Үйлдэхийн тийн | буянаарW |
| Хамтрахын тийн | буянтайW |
| Чиглэхийн тийн | буян руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
буян болох — сайн үйлийн үр шим болох
буян санах — сайныг бодож, сайн санах
буян үйлдэх — сайн үйл үйлдэх
буян харих — аз харих
буян хураах — сайн үйл үйлдэх
малын буян — малын хишиг
нүүрийн буян — а.нүүрийн баясгалан; б.халуун нүүр, танил тал
олны буян — олны хишиг, олны тус дэм
аавын буян — а.аавын үлдээсэн өмч хөрөнгө; б.аавын хишиг
Хэлц үг
буян даах — буян хишиг зөв эдлэх
Зарим нь Ням өвгөний азанд битүү атаархан “Тэр хөрөнгийг барагтай буян даахгүй” гэх буюу “Итгэлт ганц хүүгээ тийм заяагүй гуйлгачин охинтой суулгахгүй”, “Хүний буян, хүнд шингэхгүй” гэж ярина (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
буянтай айлын цагаа хутгах — хүний идээ ундаанд цадах
Буянтай айлын цагаа хутгах дээр архи хүртэл цийдэм болдог байна шүү гэж Бадарч бүдүүн хоолойгоор пир пир инээж Итгэлт өөд харлаа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
↑ нүүрийн буянтай
↑ олны буянаар олгойгоо хагалах
↑ хүний буянаар галзуурах
Ам ихтийг ангайхад
Буян ихт булаана
Буруу бүхийг биенээсээ эр
Буян бүхнийг зовлонгоосоо эр
Бурхан хүчтэй гээд нүдээ аних
Буян ачтай гээд амаа ангайх
Буян амлаж
Бурхан бүтээх
Буян байгаад эдэлж чадахгүй
Бух байгаад зарж чадахгүй
Буян бага боловч туслахын шалтгаан
Хортон хол боловч хорлохын шалтгаан
Буян дээр буман хүн сундална
Бор морин дээр нэг хүн сундална
Бухан дээр нэг хүн сундална
Буян жилийн идээ
Ногоо зуны идээ
Буян заяа гэгч номхруулах арга
Буг чөтгөр гэгч мунхруулах эм
Буян заяахад
Жавхлан заяана
Буян ирвэл бодтой
Жаргал ирвэл жадтай
Буян ихт
Бум насалдаг
Буян нүдгүй боловч эзнээ олно
Будаа үзүүргүй боловч газрыг цоолно
Буян нь дэлгэрч
Бум наслах
Буян нь ирэхэд
Бух нь тугаллана
Бух нь хээлтэнэ
Буян оны идээ
Буян хилэнц хоёр мөн боловч
Барь барьсаар хийж үл болно
- … болон өөр 11
Зүйр цэцэн үг
Өлзий буян хорш. (аз жаргал); буян нь ирэхэд бух нь тугаллана
Хоршоо үг
буян билиг — аз билиг
буян жаргал — аз жаргал
буян заяа — аз заяа
буян ерөөл — хувь ерөөл
буян мөргөл — өглөг барьц өгөн залбирал үйлдэх нь
өглөг/өглөг буян — буян санаж өргөх өргөл барьц
буян хишиг — аз хишиг, алив сайныг ирүүлэх хувь хүчин
буян цог — цог хишиг
буян эрдэм — хишиг эрдэм
даатгал буян — сайн санаагаар хариуцан даах үйл
нүгэл буян — сайн болоод муу үйлдэл
өлзий буян — аз жаргал
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠪᠤᠶ᠋ᠠᠨ (buyan), from Middle Mongol ᠪᠤᠶ᠋ᠠᠨ᠌ (buyan), from Old Uyghur 𐽼𐽳𐽶𐽰𐽺 (pwyʾn), from Sanskrit पुण्य (puṇya) or Pali puñña.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.