бэлчээр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал идэшлэх өвс, ус бүхий эдэлбэр газар
- 2.мал хариулахад тохирсон мөн өвс болон ургамалтай газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpasture
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бэлчээр |
|---|---|
| Харьяалахын тийн | бэлчээрийнW |
| Заахын тийн | бэлчээрийгW |
| Өгөх орших тийн | бэлчээртW |
| Гарахын тийн | бэлчээрээсW |
| Үйлдэхийн тийн | бэлчээрээрW |
| Хамтрахын тийн | бэлчээртэйW |
| Чиглэхийн тийн | бэлчээр лүү |
| Олон тоо | бэлчээрүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэлчээр голох — идээшлэх газар тохиромжгүйдэх
бэлчээр мөрөөдөх — идэшлэх газраа санагалзах
бэлчээр хөөх — мал идээшлэх газрыг бараадах
бэлчээрийн мал аж ахуй — бэлчээр голлон зонхилсон мал аж ахуй
хур бэлчээр — а.ерөөс мал ороогүй нөөц бэлчээр; б.жилийн жилдээ нөөцтэй байдаг бэлчээр
Хэлц үг
бэлчээр холтой хүн — хол явах, ирээдүйтэй хүн
Бэлгэ дэмбэрэл баясахын хань
Бэлчээр ус малжихын амь
Бэлтгэл сайтай бол явдал бүтэлтэй
Бэлчээр сайтай бол мал таргатай
Бэлтгэл сайтай өвөлжөө дулаан
Бэлчээр сайтай мал тарган
Бэлчээр сайтай бол мал тарган
Бэх сайтай бол бичиг тодорхой
Бэр сонгоё гэвэл өглөө эрт
Бэлчээр сонгоё гэвэл үд дунд
Бэр үзвэл өглөө эрт
Бэлчээр үзвэл үд дунд
Бэх сайтын үсэг бардам
Бэлчээр сайтын мал бардам
Зүйр цэцэн үг
Бэлчээрээ голсон мал намартаа таргалахгүй
Биеэ голсон хүн насандаа өөдлөхгүй
Хоршоо үг
өвс бэлчээр — ургамал ногоо бүхий газар нутаг
ус бэлчээр — а.нутаг орон; б.нутаг орны өвс ногооны гарц
Товчилсон үг
БТЭШ — Бэлчээр, Тэжээлийн Эрдэм Шинжилгээ
БТЭШХ — Бэлчээр, Тэжээлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
МТББУАЭУК — Малын Тэжээл Бэлтгэх, Бэлчээр Усжуулах Ажил Эрхэлсэн Улсын Комисс
Үгийн гарал
From Proto-Mongolic *belcixer (compare Dongxiang banche), a derivation from the ancestor of бэлчих (belčix, “to graze”). Possibly related with Yakut мэччирэҥ (meččireŋ). Ultimately, probably from *bel, for which see бэл (bel, “slope”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.